horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Б.Батцэцэгээр солино

post-img

УИХ-ын дарга Н.Учрал Тамгын газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батцэцэгээр солих тухай мэдээлэл байгаа юм. Б.Батцэцэг УИХ-ын даргыг тус яамны сайд байхад нь хамт ажиллаж байжээ.

Тэгвэл Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаяр хэмээх 30 настай залууг томилохоор болжээ. Б.Төгсбаяр гадаадад олон нийтийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд өмнө нь УИХ-ын дарга Н.Учралын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг хариуцаж байсан юм. Түүнийг сэтгүүлч Э.Дагиймаагийн хүү гэдгээр нь сэтгүүл зүйн салбарынхан мэддэг билээ.

0/1000