Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн урлаг заал, гал тогооны барилгыг улсын төсвийн хөрөнгөөр өргөтгөв. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс 11 дүгээр сарын 18-нд уг өргөтгөлийг шалгаж, ашиглалтад хүлээн авлаа.
Тус барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэсэн ч “Машин механизм” ХХК нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, уг өргөтгөлийг хугацаанаасаа өмнө барьж дуусгасан байна.

