horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр очсон 15 настай хүүхэд цахилгаан менингитээр нас барсан байж болзошгүй байна

post-img

Сүхбаатар дүүрэгт 15 настай хүүхэд менингитийн халдвараар нас барсан талаар мэдээлэл цацагдсан.Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас “Биеийн байдал маш муу 15 настай хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирээд, эмчилгээ хийлгэж байх явцад энджээ. Шалтгаан нөхцөлийг тодруулан шинжилгээ авахад менингитийн халдвар илэрсэн байна” гэх мэдээллийг өглөө. Талийгаач менингитийн халдвараар нас барсан эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллагаас гаргана. Тухайн хүүхэд эмнэлэгт ирээд 5 цаг болоод нас барсан гэх мэдээлэл бий хэмээн ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч Ч.Уртнасан мэдээллээд буй.

0/1000