“Pro” театр Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ 11 дүгээр сарын 28, 29, 30-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д гуравхан удаа тоглох гэж байна. 2023 онд үзэгчдэд анх хүргэсэн энэ жүжиг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацын шагналыг авсан юм. Мөн онд шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг хүртэж байв.


