Дэлхийн театрын холбооноос Вьетнам улсад “Дэлхийн VI туршилтын театрын фестиваль” 11-р сарын 20-нд боллоо. 13 улсын 30 театрын 500 гаруй уран бүтээлч оролцож буй уг фестивальд Монгол Улсаа төлөөлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн “Театр лаб” продакшны уран бүтээлч, багш оюутнууд оролцов.

Тэд СУИС-ийн багшийн санаачилсан “Иртэнчү” физикл жүжгийг олон улсын тайзнаа тавьж, Дэлхийн театрын үзэгчдийн талархал, хүндэтгэлийг хүлээжээ.

