horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн сайдаар, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо

post-img

Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал УИХ-ын дарга болсонтой холбоотойгоор түүний оронд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор МАН-ын бүлэг өчигдөр танилцуулсан билээ.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд дээрх саналыг танилцуулж, УИХ-ын гишүүд шинэ сайд нараас асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа сайдаар томилох захирамжид гарын үсэг зуран, тангараг өргөснөөр томилгоо батлагдлаа.

0/1000