Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхины эрч шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэлээр +3…-2 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.


