Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан, шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн УИХ-ын даргын ивээл дор гурван үе шаттай болно. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар оруулна.
Шатар сонирхогчид тавих шаардлага:
- Чансаа нь 2000-аас хэтрээгүй эрэгтэй,
- Чансаа нь 1800-гаас хэтрээгүй эмэгтэй шатарчин
- Шатрын спортын улсын цолгүй,
- 25 нас хүрсэн
Эхний шатны тэмцээн 12-р сарын 6-7-нд орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргыг шалгаруулна. Сум бүр эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчинг шалгаруулж, хагас шигшээд оролцуулна.
Хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг ирэх сарын 20-21-нд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр шатарчин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Шигшээ тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран, 2026 оны 1 дүгээр сарын 10-11-нд Төрийн ордонд зохион байгуулж, сонирхогчдын улсын аваргыг тодруулна. Бүх шатны тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, Монголын шатрын холбооны дүрмээр зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцож, түрүүлсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгоно.

