horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

16 настай 850 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө

post-img

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63.137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө. 

Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм. 

Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм. Өнөөдрөөс эхлэн эх орныхоо ирээдүйг хариуцах ухамсар. Та бүхэн бол Монголын шинэ итгэл юм” гэлээ. 

Иргэний андгай өргөх ёслолд оролцсон сурагчид “Үнэн шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй” иргэн байхаа андгайлж, нийт сурагчдаа төлөөлөн 15 сурагч иргэний үнэмлэхээ Ерөнхий сайд Г.Занданшатар, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, МЗХ-ны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нараас гардан авлаа. 

0/1000