Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 10 хүртэл түр хязгаарлав. Есөнбулаг сумын 11 цэцэрлэгийн хүүхдүүдийн 29.8% нь томуу тусжээ. Тус аймагт сүүлийн өдрүүдэд ханиад, томуугаар өвчилсөн хүүхэд эрчимтэй нэмэгдэж байна.
11 дүгээр сарын 25-ны байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор үзүүлсэн өвчтөнүүдийн 21.9% нь томуутай байв. Ханиад хүрсэн хүүхэд өмнөх өдрийнхөөс 13.6%-иар нэмэгджээ. Яаралтай тусламжийн дуудлагын 49.5%-ийг ханиадтай өвчтөн эзэлж байгаа аж.
Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 28 ортой. Энд хэвтэгсэд бүгд томуу тусаж, хатгаа болж хүндэрсэн хүүхдүүд байна. Тэдний 60 гаруй хувь нь 0-4 насны хүүхэд.

