horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цасанд боогдсон малчдаа сумын төв хүргэх зам гаргалаа

post-img

Булган аймгийн Рашаант сумын Онцгой комисс цасанд боогдсон малчдаа сумын төв ороход туслахаар зам гаргалаа. Сумын төвөөс Чацарганы талбайн урдуур Баруунхөтөл-Ус, Бандийн ухаагийн ар хүртэлх цасыг техникээр түрж, машин явж болохоор болгожээ. Малчид үүгээр сумын төвдөө ирэн, хүн, малын эм тариа, хүнс, өвс, тэжээлээ татаж авч байна.

Рашаант сумын нийт нутгаар зузаан цастай, талдаа 20-25 см, гуу жалгандаа 30-50 см хөрлөж хатуурсан байгааг тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Өнөөдрөөс энэ сарын 28-ны өдрүүдэд цас ахиу орох төлөвтэй байгаа аж.

Өнгөрсөн зун бороо бага орсны улмаас өвсний гарц муу, хадлан бэлтгэх боломжгүй байжээ. Тиймээс малчид өвс, тэжээл худалдан авсан байна. Үхэр, тугалаа нэмэгдэл тэжээлд оруулсан малчдын өвс, тэжээл дундаа орж, 2 сарын нөөц үлдсэн тухай Онцгой комиссын хурлаар ярилцжээ.

0/1000