УИХ-ын чуулган өнөөдөр Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болоод Тамхины хяналтын тухай хуулиудыг хэлэлцэх хуваар 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
·“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Харин парламентаар маргааш Нийтийн өргөдлийн систем буюу D-Парламентад 100 мянган иргэнээс дээш гарын үсэг зурж дэмжсэн 2 асуудлыг хэлэлцэх хуваарь байгаа юм. Тодруулбал Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт болоод Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт зэрэг асуудал хэлэлцэгдэнэ.


