Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг олгох эсэх асуудал удаан хугацаанд маргаантай сэдэв явж ирсэн. Тэгвэл Засгийн газар төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг мартаж сарниулахгүйн тулд баталгаажуулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Тодруулбал төрийн албанд насаараа зүтгэсэн иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх журмыг засгийн газраас гаргасан байна. Ингэснээр төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаа улам бүр бэхжих бололцоотой хэмээн тайлбарласан юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгТөрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг үр хүүхдэд нь өвлүүлнэ
- 2025/11/27
- •
- -3 цаг -7 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
