horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарыг бодлогогүй болгосноор ойрын ирээдүйд салбар хөгжих бололцоо хумигдсан

post-img

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-2026 оны эрчим хүчний салбарын төсвөөс хассан тухай сонслоо. Яг энэ салбарын хаана зориулагдах байсан мөнгийг хасчихсан юм бол?

-Эрчим хүний салбар хэцүү байгааг улсаараа мэдэж байгаа. 2026 оны төсвийг батлахаасаа өмнө ард түмнээсээ асууна гэж байгаад Засгийн газраас асуулга явуулсан шүү дээ. Энэ асуулгаар иргэд гуравхан салбарт анхаарал хандуулахыг л хүссэн. Нэг нь эмнэлэг, нөгөө нь боловсрол, тэгээд эрчим хүчний салбар. Гэтэл сая эмч, багш нар ажил хаяад, салбар болгоноос төсөв танасан.

Эрчим хүчний салбараас 30 тэрбум төгрөг хассан. Угаасаа урсгал зардлаа суулгасан байсан салбараас 30 тэрбумыг хасна гэдэг нь энэ салбарыг улам ч хүнд байдалд оруулж байна. Хамгийн сонирхолтой нь эрчим хүчний салбараасаа мөнгө хасчихаад зам тавина гээд 1.1 их наяд төгрөг суулгасан нь харамсалтай.

Хөдөө орон нутгийн зам, бүр сум хоорондын зам хүртэл төсөвт суусан байсан. Ноднин ч мөн адил эрчим хүчний салбарыг мөн л орхигдуулсан даа. Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөг таввсан хэрнээ соёлын салбарт 600 тэрбум, тэгснээ замын салбар нь 3 их наядын санхүүжилттэй байсан. Ирэх жил ялгаагүй бас л соёлын салбар, замын салбараасаа бага төсвийг эрчим хүчний салбартаа тавьсан байна.

Эмч, багш нарынхаа цалинг нэмэх гээд эрчим хүчний салбарын төсвөөс хассан бол бас өөр хэрэг. Гэтэл нийтдээ 1.1 их наяд төгрөг замын төсөвт суулгачихсан. Түүнээсээ 2026 онд 300 гаруй тэрбумыг санхүүжүүлэхээр баталчихсан байгаа. Үүнд би маш их харамсаж байна. Өвөлдөө бид хэрэглэгчээ цахилгаанаар хязгаарлахдаа тулчихсан байдалтай л байна шүү дээ. Хуучирсан дэд станцууд, эдлэх хугацаа нь хэтэрсэн тоног төхөөрөмжүүдээ ч шинэчилж чадахгүй хүнд байдалд орчихсон салбартаа олигтой төсөв тавихгүй, тавьсан жаахан мөнгөө танаад байгаа нь нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байна.

-УИХ дээр 2026-2030 онд хөгжлийн хөтөлбөр хэлэлцэж байна. Ирэх жил төсөвтөө эрчим хүчний салбарт мөнгө өгдөггүй юм гэхэд ойрын жилүүдэд хөгжүүлэх төлөвлөгөө, стратеги орж байна уу?

-УИХ-аар 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэж байна. Үүнд би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад гэхээр ирэх 5 жилийн үндсэн чиглэлд эрчим хүчний салбарт чиглэсэн бодлого огт тусгагдаагүй байсан. Нөгөө л байнга яригддаг хэдэн станцын төсөл, шугамын төслийн жагсаалт л байгаа юм.

Энд зайлшгүй дурдах ёстой асуудал бол хөгжлийн тухай хууль, бодлогын тухай хууль гарч ирээд, салбар бүрийн бодлогын баримт бичгийг хүчингүй болгосон байдаг. Эрчим хүчний салбарт өмнө нь байсан маш олон бодлогын бичиг баримт үүнээс болж хүчингүй болсон. Төрөөс эрчим хүчний салбарт 2015-2030 он хүртэл баримтлах бодлогын бичиг баримт, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Хэмнэлтийн хөтөлбөр гээд маш олон бодлогын баримт бичиг байсан. Тэр бүгд одоо хүчингүй болсон. Харьцангуй сайн боловсруулсан бичиг баримтууд байсан байхгүй юу. Яагаад гэхээр төрийн бодлого нэг л бичиг баримтаар явах ёстой гэж үзсэнтэй холбоотой гэсэн.

“Алсын хараа 2050” дээр хэдэн жагсаалтаас өөр юу ч байхгүй шүү дээ. Хамгийн сонирхолтой нь салбарыг бодлого гаргахыг хориглочихсон.

Гадаадын маш олон хүн “Эрчим хүчний салбарын бодлогын бичиг баримтыг нь үзье” гэдэг. Гэтэл бид хариуд нь “Манай салбарыг бодлого гаргахыг хориглочихсон” гэж хэлээд сууж байх жишээтэй. Улсын бодлогын бичиг баримт нэгдсэн байх ёстой. Бусад салбар бодлогын бичиг баримт гаргахыг хориглоно гээд биччихсэн байна лээ. Би бол үүнийг буруу гэж бодож байгаа. Салбарын яамныхан ч гэсэн ийм л байр суурьтай явдаг юм билээ.

Эрүүл мэндийн салбараас бодлогын бичиг баримт байна уу гээд асуухаар бас л  “Байхгүй ээ, “Алсын хараа 2050”-ыг хар” гээд сууж байх нь байна шүү дээ. Бүх салбарын бодлогыг нэг баримт бичигт базах бололцоо угаасаа байхгүй. Хуучирсан тоног төхөөрөмжөө хэрхэн шинэчлэх юм, хүний нөөцөө цаашид яаж бэлтгэх юм гээд маш олон төрлийн бодлого бий. Гэтэл бүгдийг нэг баримтад багтаах гэж үзэхээр маш олон чухал зүйл нь хаягдах нь ойлгомжтой.

Эрчим хүчний тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өмнө нь хэрэгждэг байсан бодлогын бичиг баримтуудыг судлахад, маш сайн боловсруулсан бичиг баримтууд байсан. Сэргээгдэх эрчим хүч, салбарын хэмнэлтийн бодлого, салбарыг хэрхэн либералчлах юм гэх мэтчилэн маш сайн бодлогын бичиг баримтууд гараад, тэр бүхнийг салбар хөгжүүлээд, мөрдөөд явах ёстой. Тэр бүхнээс улсын нэгдсэн бодлогын баримт бичигт зарим нь суугаад л явж болно доо.

Харамсалтай нь даанч одоо бүгд хүчингүй. Бүхэл бүтэн салбар бодлогын бичиг баримтгүй байна гэдэг маш гайхмаар асуудал. “Алсын хараа 2050”-ыг харвал жагсаалт, 5 жилийн үндсэн чиглэл мөн л жагсаалт. Ийм байдлаар тухайн салбарын хөгжлийг тодорхойлж хөгжүүлнэ гэдэг өөрөө бүтэшгүй асуудал.

-Энэ өвөл их хүйтрэх төлөвтэй. Нийслэлийнхээ нэг хэсгийг хөлдөөчихгүй байгаа гэсэн айдас олон хүнд төрж байгаа байх. Та хэр зэрэг мэдээлэлтэй байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангах бол Засгийн газрын ажил. Салбарын яам өвөлжилтийн бэлтгэлээ боломжийнхоо хэрээр хангасан гэдгээ мэдэгдсэн. Эрчим хүчний салбарынхны нэг онцлог бол боломжтой бүхий л арга хэмжээг авч ажилладаг. Ашиглах хугацаа дууссан, олон жил хэрэглэсэн тоног төхөөрөмжийг ахин засаад л ажиллуулна. Зарим тоног төхөөрөмжийн элэгдэл ихсэж, ашиглах боломжгүй болсон ч техникийн шинэчлэл хэсэгчилж хийгээд, яаж ийгээд ажиллуулаад явдаг хамт олон. Эрчим хүчний салбарынхан боломжтой бүх аргаараа ажиллаж байгаа.

Гэхдээ өвөл хэр их хүйтэн байхаас, мөн хэрэглээ хэр зэрэг нэмэгдэхээс хамаараад эрсдэл үүсэхгүй гэх газаргүй. Энэ жил “ДЦС-3”-ын 50 мегаваттын турбин гэмтэж, байхгүй болсон. Энэ өвлийг түр зуурын техникийн шийдлээр ноднин өвлийн түвшинд дулаанаар хангахаар ажиллаж байгаа юм билээ. Шатчихсан турбиныг засахад дор хаяж 2 жил зарцуулна. 2026 оны төсөвт тэр турбиныг засах бага хэмжээний мөнгө суусан байна лээ.

-Та Эрчим хүчний сайдын ажилд ямар дүн тавих вэ?

-Шинэ эх үүсвэр барих асуудалд сайн ажилласан гэж дүгнэдэг. Хэд хэдэн эх үүсвэр нэмж байна. Гэтэл эрчим хүчний салбар зөвхөн эх үүсвэр шийдээд болчихдог салбар биш шүү дээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, тоног төхөөрөмж шинэчлэх гээд ажлууддаа жигд анхаараасай л гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.

0/1000