Ханиад томуугийн дэгдэлттэй холбоотойгоор бага ангийн сурагчдыг цахимд шилжүүлэх эсэх талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Тэрбээр, Нийслэлийн төвийн 6 дүүрэгт ханиад томуугийн дэгдэлттэй Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг Арванхоёрдугаар сарын 1-нээс цахимд шилжүүлэхээр боллоо. Дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 8-наас цахим хэлбэрт шилжинэ. Харин 16-18 насны буюу ахлах ангийн сурагчдын хувьд ханиад томуугийн дэгдэлт бага. Тийм учраас танхимаар хичээллүүлнэ” гэв.
Ирэх долоо хоногоос бага ангийн хүүхдүүд цахим хичээллэхээр болж байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдүүд танхимаар хэвийн хичээллэх юм. Цэцэрлэгийн хүүхдүүдийг шууд карантилбал хүүхдүүдийг хэн яаж харахаас эхлээд эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болно. Тиймээс ханиад томуугийн өвчлөлийн тархалтын байдлаас хамаарч үе шаттай зарим сургуулийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж.

