horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Амарсайхан: Олон шалтгаанаар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

post-img

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ын чуулганаар санал хураахад огцруулах санал өгсөн шалтгааныг нь тодрууллаа.

Та Шадар сайдаар ажиллаж байсан Засгийн газраа огцруулах бичигт яагаад гарын үсэг зурсан юм бэ?

-Цаг үеийн байдал, үзэл бодол, зарчмын зөрүү гээд олон асуудлаас шалтгаалж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ бол хувь хүний биш, зарчмын шийдвэр. Тэр зарчим дээрээ л байгаа. Тухайн цаг үеийн асуудлаа орхиод, одоо ингээд Засгийн газрын ажил эрчимтэй явах ёстой. Улс орны ажил, амьдралаа хурдтай урагшлуулах ёстой. Их хурал мөн бодлого шийдвэрээ хурдтай гаргах ёстой.

Шинэ Шадар сайд Х.Ганхуягт 34 хавтаст бичиг бүхий баримт бичгүүдээ бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой.

Г.Занданшатартай санал зөрөлдөх ямар нэг асуудал байсан уу?

-Энд ямар нэг хувь хүний харилцаа байхгүй. Одоогийн ч, өмнөх Ерөнхий сайдуудтай ч ажил алба явуулж ирсэн. ЗГ-ын үйл ажиллагаа бол нийгмийн хүлээлт шаардлагад нийцсэн зөв бодлоготой, хамгийн гол нь олон нийт, төрийн харилцан итгэлцэл дээр явж байдаг. Энэ итгэлцэл үнэн, бодитой байх ёстой. Хүний бор амьдралд чиглэсэн, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэхэд чиглэсэн байх ёстй гэсэн зармыг би баримталдаг хүн. Энэ зарчмын дагуу яваагүй. Хэт их явцуу агуулгаар явсан учраас би зарчмын шийдвэрээ гаргасан. Энэ бол төрт ёсны шийдвэр.

Яагаад гарын үсэг зурсан нь маш тодорхой шүү дээ. Энд тэнд, хонгилд очиж мэдэгдэл хийгээд, ард иргэддээ үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өгөөд, хэнд нь итгэхээ мэдэхээ больчихсон ийм цаг үед бид төртэй улс, эрхзүйт төрийнхөө хүрээнд, аливаа үзэл бодлын зөрчилдөөн байгаа бол тэрийгээ УИХ-ын танхимд орж ирж хэлэлцээд, Засгийн газар нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна гэвэл их хурал нь гүйцэтгэх засаглалаа баталгаажуулаад яваг. Үгүй гэвэл тэр шийдвэрээ гарга гэдэг хууль ёсны хүрээнд гаргаж байгаа, төрт ёсны, жудаг ёсны, мөн чанарын шийдвэр гэж ойлгож болно. Аливаа зүйл төрт ёсныхоо хүрээнд явах ёстой гэдэг зарчмын хүрээнд болсон асуудал.

0/1000