horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

С.Эрдэнэбат: Эрүүл мэндийн даатгалын сан эмч нарын цалингийн нэмэгдлийн 60 хувийг дангаараа гаргаж дийлэхгүй

post-img

Багш нарын цалингийн нэмэгдлийн 50 хувийг 2026 оны улсын төсөвт суулгасан бол эмч нартай Засгийн газар хэлэлцээр хийхдээ 30 хувийн нэмэгдлийг төсөвт суулгаж ЭМДС-аас 45 хувийн нэмэгдлийг гаргана гэж тооцоолж МҮЭХ-той хэлэлцээр хийсэн байдаг. Гэтэл 2026 оны төсөвт эмч нарын цалингийн нэмэгдэл 15 хувиар суусан байгаа юм. Төсөв батласан даруйд сайд нарын зүгээс 30 хувийг төсвөөс гаргахаар хуульчилсан гэж мэдэгдэж байсан ч энэ мэдэгдэл худлаа болох нь батлагдаад байна. Тэгэхээр засгийн газрын эмч нарт амласан 75 хувийн цалингийн нэмэгдлийн 60 хувийг дангаар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх магадлалтай болоод байгаа юм. Эмч нарын цалингийн 60 хувийн нэмэгдлийн ачааг дангаараа үүрэх үүрэг аваад байгаа ЭМДС нь гэтэл өнөөдөр ч санхүүжилтээ тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа нь нууц биш. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцснаа хүргэе.

-Эмч нарын цалингийн нэмэгдлийн 30 хувийг төсвөөс гаргана гэж амласан засгийн газар 2026 оны төсөвт зөвхөн 15 хувийн нэмэгдлийг л суулгажээ. Засгийн газрын амласан 75 хувийн цалингийн өсөлтийн 60 хувийг ЭМДС дангаараа дийлэх үү?

-Цалин хөлсний нэмэгдэл 2026 оны улсын төсөвт бүрэн сууж чадаагүй нь үнэн. Эрүүл мэнд, боловсролын салбарын бүх ажилтнуудын асуудал яригдах ёстой. Би тухайн үед нь үйлчилгээний ажилтнууд хоцорчихлоо гээд ярьж л байсан. Асуудал нэгэнт ийм байгаа учраас он гараад засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирж батлуулж таарах байх. Тодотголоор л амласан цалингийн нэмэгдлээ шингээх болов уу. Эрүүл мэндийн салбарын цалингийн хувьд ЭМДС-аас өртөг нэмэх байдлаар бас бусад эх үүсвэрүүдийг дайчилна гэж ярисан. Энэ талаар эрүүл мэндийн сайд илүү тодорхой хариулах байх. Хэлэлцээр хийсэн хүн. Миний бодол бол ЭМДС-аас тодорхой хэмжээний зардал гаргах нь байж болох хувилбар ч гэсэн тийм их өндөр хэмжээтэй мөнгө гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй санагдаж байгаагаа нуухгүй. Гэхдээ болж бүтээсэй гэж бодож байна.

ЭМДС-ийн мөнгө одоо ч хүрэлцдэггүй.

Нөгөө талдаа ЭМДС-ийн мөнгийг замбараагүй зарсан нь бол үнэн. Би өөрөө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд байхдаа энэ асуудлыг их шүүмжилсэн. Тэр дунд эмнэлгийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээ гээд түмэн зүйл ордог. Уг нь бол энэ мөнгө эмчилгээ хийж байгаа эм тариа, тоног төхөөрөмжийн урсгал зардал, ажилчдын цалин хөлсөнд л голлож зарцуулагдах ёстой байхгүй юу. Харамсалтай нь манайх төрийн сантай нийлүүлж хаяад байшингийн засвар хүртэл хийгээд хаячихдаг. Эрүүл мэндийн даатгал төлөгчид тэр зардлыг даах ёсгүй. Төр өөрөө хариуцах учиртай. Тэгэхээр засгийн газар МҮЭХ-той хийсэн хэлэлцээрээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотгол хийж, эсвэл нэмэлт эх үүсэврүүдийг гаргаж байж л хийж таарах байх гэсэн төсөөлөлтэй байна. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулна гэж яриад байна лээ. Ер нь бол цалингийн бүтэц алдагдсан нь үнэн. Цалингийн зохистой харицааг авч үзвэл баталгаат цалин нь 70 хувь байх ёстой.

Багш эмч нар баталгаат цалингаа 1000 долларт хүргэе гэдэг асуудал л тависан. Бүтцийн өөрчлөлтийг зөв хийхгүй бол болохгүй. Олон хөшүүргийн аргууд байсан. Эмч нар маань шөнө хонож байж арай хийж цалин авдаг байж болохгүй. Үүнийг нь бүр багасгаад хаячихаж болохгүй. Багш нар ч гэсэн ялгаагүй янз бүрийн нэмэгдлүүдийг нь сайн зөвшилцөж байж шийдэхгүй бол болохгүй. Тухайлбал анги даасан багшийн нэмэгдэл 10-хан хувь байдаг. Тэр 10 хувийг яах юм? Хөдөө орон нутгийн нэмэгдлийг яах юм? Ялангуяа үйлчилгээний ажилчдыг орхиж болохгүйг би анхнаасаа хэлсэн.

-Ирэх жил тэгэхээр боловсролын салбарын ажилтнууд, эмч нарын цалин засгийн газрын амласан хэмжээнд өсөж чадах болов уу?

-Энэ бүхэн ганцхан салбарын сайдтай холбоотой асуудал биш. Төсвийг ярьж байгаа Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Төсвийн байнгын хорооны гишүүдтэй, ажлын хэсгийн гишүүдтэй ч  холбоотой асуудал. П.Наранбаяр сайд тэр бүхнээ тооцож байж төсвөө өгсөн байх гэж бодож байна. Төсвийг батлахдаа парламент салбарын бүх ажилтнуудыг биш зөвхөн багш нарынхаа цалингийн нэмэгдлийг хүргэе гээд л шийдээд явчихсан. Гэтэл сургуулийн эмч, нягтлан нярав, тогооч, менежер, нийгмийн ажилтан гээд олон хүний асуудал орхигдсон. Цэцэрлэгт бол нийт ажилтнуудынх нь бараг 60 хувь нь үйлчилгээний ажилтнууд байдаг. Өглөө хүүхдээ хүргэж өгөхөд л тосч аваад л цэвэрлэгээ үйлчилгээнд нь зүтгэдэг хүмүүс бий. Бантанг нь хийдэг, бохирыг нь цэвэрлэдэг гээд багийн ажиллагаа шүү дээ. Ийм хүмүүсийн цалинг орхиж болохгүй гэдгийг ойлгох ёстой. Хэлэлцээрт бол туссан. Дахин тийм маргаан битгий гараасай гэж хүсэж байна.

-Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө чинь иргэдийн өөрсдийнхөө эрүүл мэндэд зарцуулах гэж төлж байгаа мөнгө. Гэтэл яагаад тэр мөнгөнөөс хүмүүсийн цалинг тавих гээд байгаа юм бол?

-Улс өөрөө эрүүл мэндийн үйлчилгээг нь даах зохицуулалттай бүлэг бий шүү дээ. Хавдарын эмчилгээ, ахмадуудын эмчилгээ, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмнэлгийн үйлчилгээ гээд. Энэ хүмүүс даатгалын сангийн нийт мөнгөний бараг 70 хувийг хэрэглэж байна. Эв санааны нэгдлийн зарчмаар буюу миний өвөө, миний хүүхэд хэрэглэж байгаа нь үнэн. Уг нь бол шударга ёсны зарчмаар бол хэн илүү төлнө тэр нь үйлчилгээгээ авдаг зарчмаар буюу хагас хуримтлалын зарчмаар явбал гүйцэтгэлийн үнэлгээгээ шударга явуулдаг болох ёстой. Мэдээж бүх эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг ЭМДС дангаараа дийлэхгүй. Төрийн албан хаагч гэдэг утгаараа суурь цалинг нь улсаас өгөөд элдэв нэмэгдлүүдийг даатгалын сангаас өгөөд явах нь зүйтэй. Би эмнэлэгт очоод авсан үйлчилгээндээ оноо өгдөг бол жинхэнэ гүйцэтгэлийн үнэлгээ биз дээ. Харамсалтай нь тэгэж чадахгүй байна. ЭМДС-аас эмнэлгийн үйлчилгээний зардлыг өгөөд эмч нарын цалингийн 60 хувийн нэмэгдлийг гаргана гэвэл яагаад ч дийлэхгүй. Өөр гарц хайх талаар би санал гаргасан. Баялгийн сангаас ч юм уу эсвэл Хөдөлмөрийн аюулгүй байдлын сан, даатгалын сангаас гаргадаг болж болно. Дээр нь төр эмнэлгийн урсгал зардал, тоног төхөөрөмжийн урсгал засвар зэргийг даадаг болчихвол байдал арай учиртай болж магадгүй. Түүнчлэн эмнэлгийн үйлчилгээний тодорхой хувийг иргэн өөрөө төлдөг зарчим байх шаардлагатай. 5 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орсон бол иргэн ядаж 5 хувийг нь өөрөө төлдөг болбол хяналт нэмэгдэнэ. Тэгэхгүй бол бүгдийг нь үнэгүй болгочихоор үнэгүй зүйл үнэгүй л байдаг шүү дээ. Нөгөө хулгай, хуурамч бичилтгүүд гарна. Би ЭМДҮЗ-д байхдаа энэ талаар хэлдэг байсан. Гэх мэтчлэн засмаар зүйл их байна.

-Чөлөөтэй ярилцсанд баярлалаа.

0/1000