horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ

post-img

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллээр манай улсад төрийн болон орон нутгийн өмчийн 6614 байгууллага байна. Үүний 109 нь арилжааны зарчмаар өөрийгөө санхүүжүүлдэг. 6505 нь тэжээврүүд. 1.6% нь тэжээж, 98.4% нь тэжээдэг юм байна. Арай дэндүү байгаа биз.

2022 он хүртэл төрийн өмчит компаниудын дийлэнх нь алдагдал хүлээдэг, тэр нь байдаг л зүйл болсон байв. Гэвч түүнийгээ татан буулгадаггүй, жил бүр төсөв баталж өгөөд, тэжээсээр ирлээ. Алдагдалтай ажилласан компани 2023 оноос 44.3% болж, түүнээс хойш бага ч болов цөөрч байгааг доорх хүснэгтээс харна уу.

Амаа ангайсан, ийм олон тэжээвэр компани байгуулж, туурга тусгаарлалгүй, амьдрах аргыг нь зааж өгөлгүй, тэжээсээр ирсэн шалтгаан нь явж явж МАН-тай холбогдоно. МАН-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд болсон хүмүүс сонгуульд нь зүтгэсэн, мөнгө босгож өгсөн, төрсөн ах дүү, хуурай ах дүү, тэгж тусалсан, ингэж ч ачилсан гэсээр баахан хүнд өртэй болчихсон байдаг. Өрөө төлөхийн тулд өөр өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд ямар нэг албан тушаалд тэднийгээ тавьдаг. МИАТ ТӨХК гэхэд үндсэн болон түр орон тоо хэтрүүлэн, баахан хүн ажилд авч, ажиллагсдын цалингийн зардлыг 9 тэрбум төгрөгөөр хэтрүүлжээ.

Төрийн өмчит компанийг хэн байгуулах вэ гэдэг асуудал замбараагүй байна. 2021.12.22-нд Засгийн газар 934-р тогтоол гаргаад, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК байгуулж байлаа. Энэ бол ганцхан жишээ. Энэ тухай ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “1 сайд ТӨБЗГ-аас санал авахгүйгээр ЗГ-аар хэлэлцүүлээд, төрийн өмчит компани байгуулчихдаг. Ийм байдлаар баахан юмаа хувааж авсан. Ингэхийн тулд Төрийн өмчийн хороог 2014 онд татан буулгаж, 2016 оны сонгуулийн дараа ТӨБЗГ нэртэйгээр дахин байгуулсан” гэж 11 дүгээр сарын 27-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ажлын албанаас зохион байгуулсан “Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ” хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн юм. Төрийн өмчийн хороо үнэндээ эрх баригч намын шахааны бизнесийн уурхай болсон тул улс төрийн нөлөөнөөс ангижруулах, төрийн өмчийг үр ашигтай зарцуулах зорилгоор татан буулгасан гэх тайлбар тухайн үед дагалдаж байлаа.

Амаа ангайсан, ийм олон тэжээвэр компани байгуулж, туурга тусгаарлалгүй, амьдрах аргыг нь зааж өгөлгүй, тэжээсээр ирсэн шалтгаан нь явж явж МАН-тай холбогдоно

Гэвч чадаагүй. Зорилгодоо хүрээгүй. Арга нь буруу байсан учраас бүтээгүй биз. Ийм байдлаар төрийн өмчит компани төрж, охин, хүү компанитай болсоор 6614 болжээ. Үүний 1273 нь төрийн, 5341 нь орон нутгийн өмчит. Төрийн өндөр албан тушаалтанд тус хүргэснийхээ хариу болгож, албан тушаалд очсон хүмүүс “шархаа нөхөх”-ийн тулд төрийн өмчийг хэрхэн шамшигдуулж буйг түмэн олон харж л байна. Засгийн газар ч өөрөө шалгаад, зах зухаас нь илрүүллээ.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материалыг буруу хадгалан, ашиглах боломжгүй болгосон байна. Энэ бол хэрэгцээгүй бараа худалдан авч, улсын төсөв үрсний илрэл. Тус станц 2 зуух засахдаа 1.1 тэрбум төгрөгөөр төсөвөө хэтрүүлжээ. Ноднин 61.6 сая төгрөгийн бараа материал акталсны 90% (55.3 сая.төг), энэ онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) нь уг станцын техникийн үзүүлэлтэд таараагүй, шаардлага хангахгүй эд байсан гэнэ.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн байна. Нээлттэй тендер зарлах ёстойгоо энэ компанийн захирал мэддэг л баймаар.

Үндсэн хууль

6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Үүнээс харвал төрийн өмчит компани эцсийн эцэст нийтийн өмч болж таарч байна. Тэгвэл нийтийн өмчийг нийтэд зарцуулалгүй, нэг хэсэг хүн шамшигдуулаад байна. Төрийн өмч гэхээр иргэд түүнийг надад хамаагүй гэж ойлгоод, хянадаггүй, хариуцлага нэхдэггүй.

Төрийн нийтийн хамааралтай өмчийн асуудлыг хэрвээ зөв шийдэхгүй бол ойрын хэдэн жилдээ энэ гажуудал арилахгүй, асуудал салахгүй. Төрийн нийтийн хамааралтай өмчийг уг нь улсын өмч гээд нэрлэчихвэл болно. Улсын өмчийг төр хүртэл хуулиар өмчлөх, эзэмших, ашиглах ёстой. Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн ч адилхан. Тэгэхгүй эрх мэдэл олж авсан хүн төрийн өмчийг хэрхэхийг өөрийн дураар шийдэж, нийтийн өмчид эзэн сууж байна. Тавантолгой бол нийтийн өмч. “Соёмбо” хөдөлгөөн тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн 2008 онд С.Батболдтой тэмцэж байж, уг ордыг авсан юм. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” бол нийтийн өмчийн компани. Төрийн компани байх ёсгүй. Ядаж улсын өмч гэвэл болж байна.

Төрийн өмчийн компаниудын 5484 нь гэрчилгээтэй, албан ёсны хуулийн этгээд.

Төрийн өмчит хуулийн этгээд:

Төсөвт байгууллага 4733

ХК 68

ХХК 99

ТӨҮГ 357

Банк 3

Төрийн тусгай сан 20

Өрхийн эмнэлэг 204

Гэрчилгээгүй нь төсөл, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод сан ажээ.

Энэ олон тэжээврээ цөөлөх тухай Засгийн газар үе үе сөхөж байгаа ч дорвитой шийдэл одоогоор алга. “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Нийтийн өмчийн хуулийн төслийг батлаад өгчихвөл ТӨХК-ууд цэгцэрнэ. Эдгээр хуулийн төслийг Засгийн газар 2025 оны 1 болон 5-р сард УИХ-д өргөн барьсан. Гэхдээ ЗГ хууль хүлээхгүйгээр ажиллаж байна. Г.Зандашатарын ЗГ шинээр 1 ч ТӨК байгуулаагүй. Харин ч нэгтгэсэн, цөөлсөн” гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 11-р сарын 28-нд хэлсэн юм.

Тэгвэл УИХ одоо энэ 2 хуулийг хурдан батал. Төрийн өмчит компаниудын талаар хамгийн их ярьсан Н.Учрал одоо УИХ-ын дарга болсон юм чинь үүнд санаа тавих байлгүй. Гэхдээ хурдаллаа гээд хуудуутай юм хийж болохгүй. Бүгдээрээ хэлэлцэж, 7 хэмжих хэрэгтэй. Төрийн өмчит компанийн жинхэнэ эзэн хэн байх ёстойг хэлээд өг. Лав л Г.Занданшатар, С.Бямбацогт, Н.Цэрэнсамбуу биш.

0/1000