horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Макс групп” санхүүжилтийн хоригт орлоо

post-img

Европын сэргээн босголт хөгжлийн банк “Max Group”-н охин компаниуд болох “Макс Импекс”, “Хан Алтай Ресурс” компани, мөн тэдэнтэй холбоотой 22 компанийг өөрийн санхүүжилттэй аливаа төсөлд оролцох эрхийг 4.5 жилээр хаслаа. Тус банкны Ёс зүйн хяналтын газрын хийсэн мөрдөн шалгалтаар, тус компаниуд төслийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор банкны ажилтнуудад авлига өгөхийг завдсаныг тогтоожээ. .

Авлигын хэрэгт холбогдсон “Макс Импекс” ХХК болон “Хан Алтай Ресурс” ХХК гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар мөрдөн шалгалтад идэвхтэй хамтарсан, сайн дураараа Европын сэргээн босголтын банк бусад төсөлд оролцохоос татгалзсаныг харгалзан хориг арга хэмжээгээ багасгахаар тусгажээ.

Тохиролцооны дагуу компаниуд комплаенс бодлогоо сайжруулж, хараат бус компаниар хянуулан тайлагнах, бүх үйл ажиллагаандаа ёс зүйн аудит хийж ажиллах үүрэг хүлээгээд буй. Хэрэв хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус хоригийг нэмэлт 4 жилээр сунгах аж.

0/1000