Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 12 дугаар сарын 16-ны 10:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэд, сэтгүүлчдийг 12 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэнэ. Иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээх юм байна.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд Монгол Улсын Их Хурлын даргын нэр дэвшүүлсэн С.Наранцогтын мэдээлэлтэй холбоосоор танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-329 тоот өрөө, /Лавлах утас: 261541, 99175774/
Цахим шуудангийн хаяг: uugantsetseg@parliament.mn

