horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ДОХ-той 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлээд байна

post-img

Дэлхийд өнөөдөр ХДХВ-ийн халдвартай 37 сая хүн амьдарч байна. Ноднин 1.3 сая хүн ХДХВ-ийн халдвар авсан бол 630 мянган хүн үүний улмаас нас баржээ.
Монгол Улсад ХДХВ-тэй анхны өвчтөн 1992 онд бүртгэсэн бол хоёр дахь нь 1997, гурав дахь нь 2001 онд, дөрөв дэх нь 2003 онд илэрчээ. 2013 онд 31, 2025.11.20-ны байдлаар 36 өвчтөн бүртгээд байгаа нь хамгийн олон хүн илэрсэн он болж байна. Энэ өвчний улмаас манай улсад 5 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо нийт хүн амын 0.1%-иас цөөн бол тархалт багатай улс гэж үздэг. Манай улс энэ ангилалд багтаж байна. Манайд ХДВХ-тэй нийт 424 хүн бүртгэгдсэнээс 353 нь өнөөдөр халдвар тээн амьдарч байгааг ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга П.Үнэнчимэг эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны сэтгүүлчдэд мэдээллээ.

ХДХВ-ийн оношилгоо, эмчилгээний зардлыг төр бүрэн даадаг. Үүнд жилд дунджаар 300-350 сая төгрөг зарцуулж байгаа аж. ХДХВ-тэй өвчтөнүүд ретровирүсийн эмчилгээнд байнга хамрагдсанаар халдвар аваагүй хүмүүстэй ижил чанартай амьдрах боломж бүрджээ. Уг эмчилгээний үр дүнд ХДХВ идэвхгүй болж, бусдад халдвар тараахгүй байх боломжтой гэнэ. 1997 онд Камеруны иргэнээс халдвар авсан эмэгтэй 28 жил амьдарч байна. Энэ бол ДОХ-ын эмчилгээг тасралтгүй хийлгэвэл амьдрах хугацаагаа уртасгаж болохыг харуулж байгаа нотолгоо юм.

1997 онд Камеруны иргэнээс халдвар авсан эмэгтэй 28 жил амьдарч байна

1995 онд ХДХВ-ийн халдварын эсрэг анхны үр дүнтэй нийлмэл бэлдмэл эмчилгээнд нэвтрүүлжээ. Үүнээс өмнө өдөрт 6-8 ширхэг эм уудаг байсан бол 1995 онд 3 эмийн холимгийг өвчтөн өдөрт 1 ширхгийг тогтмол цагт уух боломжтой болсон аж. Энэ нь ДОХ-ын эмчилгээнд дэвшил авчирчээ. Ретровирүсийн эмчилгээний үр дүнд ХДХВ-тэй хүмүүсийн дунд халдвар дамжих эрсдэл 96%-иар буурсныг 2011 онд нотолжээ. ДОХ-ын халдвар авсан даруйдаа, мэдмэгцээ эмчилгээ хийлгэвэл бусдад халдвар тараах эрсдэл багасна гэж судлаачид үзэж байна. Гэрийн нөхцөлд өөрийгөө оношлох оношлуур 2012 онд хэрэглээнд нэвтэрсэн тул хүн бүр эрсдэлтэй бэлгийн харилцаанд орсон үедээ өөрийгөө оношлох боломж бүрдсэн аж.

Монголд ДОХ-ын 99.7% нь бэлгийн замаар халдвар авчээ. Тэдний 83% нь эрэгтэй, 14.6% нь эмэгтэй, 2.4% нь трансжендер. ХДХВ/ДОХ-ын халдвар эхээс урагт болон эмнэлгийн дотоод халдвар, цус цусан бүтээгдэхүүнээр дамжсан  тохиолдол гараагүй. ХДХВ-тэй 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлээд байна. Тэдний 14 нь 2 дахь, 1 нь 3 дахь хүүхдээ төрүүлжээ. Халдвартай эхээс төрсөн хүүхдүүдээс ДОХ илрээгүй, эрүүл төрсөн байна.

Эхнэр, нөхрийн аль нэг нь халдвартай гэр бүл манай улсад бий. Эмэгтэйчүүд ДОХ-ын эмчилгээ хийлгэнгээ жирэмсэн болдог аж. Гэр бүл болох, хүүхэд төрүүлэх, ураг тээх, төрүүлэх бүх шатанд заавал мэргэжлийн эмчийн хяналтад байвал бусдад халдвар тараахгүй, эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юм байна. Хүүхдийг төрсөн даруйд, төрсний дараа 9 болон 18 сартайд ХДХВ-ийн шинжилгээ авдаг. Ингээд эрүүл бол уг хүүхдийг эмнэлгийн хяналтаас гаргадаг ажээ.

0/1000