horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Сонирхогчдын боксын Дэлхийн аваргад Э.Цэндбаатар нарын 6 тамирчин өрсөлдөнө

post-img

IBA буюу Олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод эхэлнэ. Тэмцээн лхагва гарагт эхэлж, энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө. 

120 орон оролцох тус тэмцээнд дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор зургаан боксчин тулалдах гэж байна. 54 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 57 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-ын жинд спортын мастер А.Даваадалай, 67 кг-ын жинд ОУХМ А.Жандос, +92 кг-ын жинд ОУХМ Х.Бекнур нар багтжээ.

0/1000