horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан”-ыг хүүхдүүддээ үзүүлээрэй

post-img

“Pro” театр Дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч, Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулна. Жүжгийг 12 дугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа тоглох гэж байна.

Энэ жүжиг театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч төрлийн эзэн болж, шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн юм.

0/1000