horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа

post-img

Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар тус цэцэрлэгийг өргөтгөсөн юм. Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэгт 50 хүүхэд суралцах боломжтой болж боллоо. Тус бүтээн байгуулалтыг “Төгс шийдэл ойл” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

0/1000