horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Итали–Монголын бизнес форум Ром хотноо

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийх айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Итали–Монголын бизнес форум Ром хотноо болох гэж байна.

Форумыг МҮХАҮТ зохион байгуулах бөгөөд Монголын талаас арьс шир , ноос ноолуур , хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа , аялал жуулчлал , барилга зэрэг 70 гаруй компанийн төлөөлөл Итали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага судлахаар ирсэн байна.

Талууд форумын үеэр худалдаа , хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл болон хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, хоёр орны бизнесийн харилцааны цаашдын чиглэл, боломжуудыг тодорхойлох юм.

0/1000