horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Оросын балетын нэрийн хуудас Лариса Корсакова

post-img

Тайзнаа аз жаргалдаа умбасан цагаан хун ийш тийш хөвнө. Түүний уян налархай хөл, гарын хөдөлгөөн амьд мэт сэтгэгдэл төрүүлж, үзэгчид эгээтэй л түүнийг даган хөвж буй мэт нам гүм орчинд гүн автан үзнэ.

ОХУ-ын Эзэн хааны балетын гоцлон бүжигчин Лариса Корсакова ийн үзэгчдийг уярааж, уйлуулж, гуниглуулж бас баярлуулав. Бүжгэн жүжиг үзсэн үзэгч лав гэртээ хариад, Шинэ жилийнхээ гацуурыг баяртайгаар чимсэн биз. Ийм уур амьсгал бүрдүүлж чадсан од бол Оросын балетын урлагийн тайзнаа ид мандан бадарч буй балетчин Лариса Корсакова.

Дэлхийн олон оронд Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлдэг сонгодог бүтээл болох “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг ОХУ-ын Эзэн хааны балет театрын бүрэн бүрэлдэхүүн өнгөрсөн амралтын өдөр Монголын үзэгчдэд толилуулсан нь энэ. Гол дүрийн нэг Оросын балетын нэрийн хуудас болсон залуу гоцлол бүжигчин Ларисаг өнгөрсөн 9-р дүгээр сард “Хунт нуур” бүжгэн жүжгээр анх Монголын сонгодог урлагийн үзэгчид мэдэх болсон. Энэ удаад түүнийг “Цөмөөхэй” гол дүрийн Машагаар харлаа. Өөр өнцөг, өөр мэдрэмжийг гагцхүү тэр л үзүүлж чадах биз.

Лариса Новосибирскийн Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас анхны гараагаа эхэлсэн. Тэрээр “Щелкунчик”, “Гранд сонгодог бүжиг”, “Ла Баядере” зэрэг алдартай бүтээлийн гол дүрийг бүтээж байлаа. “Ла Баядере” балетаар “Алтан маск” үндэсний театрын наадамд оролцож, дүрээ гайхалтайгаар амилуулан, чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулжээ. Үүнээс цааш түүний тоглосон гол дүрийг тоочвол урт жагсаалт болох биз. Ганц хоёрыг дурдвал, тэрээр БНСУ-ын Сөүл, “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд оролцон, аварга болж байв. Лариса Корсакова бараг төрөхдөө л балетчин байсан гэхээр.

Оросын сонгодог балетын шинэ үеийн тод оддын нэгийг ингэж нэрлэх нь ч бий. Буй байгаа нь энхрий ялдам, үзэсгэлэнт тэрбээр 1991 онд Новосибирск хотод төржээ. Авьяасаа багаасаа нээж, ирээдүйд тод гэрэлтэх балетчин болохыг нь ОХУ-ын Гавьяат жүжигчин Л.Я. Кондрашова багш олж харсан гэдэг. Түүний удирдлага дор Лариса Новосибирскийн Улсын бүжиг дэглэлтийн коллежийг төгссөн юм.

0/1000