Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгТ.Ням-Очир: 1 долоо хоногийн битгий хэл 1 өдрийн, 1 цагийн хичээл ч чухал
- 2025/12/02

- 9 цаг 49 минутын өмнө

- 9 мин уншина

Томуугийн дэгдэлт эрчимжиж, байгаатай холбоотойгоор бага ангийнхан цахимаар хичээллэж байна. Энэ асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-Энэ 7 хоногоос эхлээд, бага ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэллээ. Анх Боловсролын сайд цахим хичээлийг эсэргүүцэж байсан санагдаж байна?

-11-р сарын 23-ны ням гарагт ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдахдаа Боловсролын яамны удирдлагууд болоод Боловсролын ерөнхий газраас төлөөлөл оролцуулж, нөхцөл байдлыг танилцуулсан. Жилийн жилд томуу, томуу төст өвчин лтийн 50-р долоо хоногт хамгийн өндөр идэвхжилдээ хүрдэг статистик байдаг.

Үүнтэй холбоотойгоор ЗГ-ын шийдвэр, ЭМЯ-ны зөвлөмжийг харж байгаад 2024-2025 оны хичээлийн жилээс эхлээд 50-р долоо хоногоос сурагчдын амралтыг эхлүүлж, хичээлийн жилийн бүтэцдээ өөрчлөлт оруулчихсан явж байгаа. Үүнийгээ 2025 оны 2-р сард сайдын тушаалаар баталгаажуулж, бага анги 15 долоо хичээллээд, 16 дахь долоо хоногоос амрах нь байна шүү. Дунд, ахлах анги 16 долоо хоног хичээллээд, 17 дахь долоо хоногоос амрах нь байна гээд тавдугаар сард зарлачихсан байсан. Энэ нь 49-50 дахь долоо хоногоос амрахаар болгож зохицуулсан гэсэн үг л дээ. Гэвч ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын багийн мэдээллээр томуугийн идэвжил 46 дахь долоо хоногоос нэмэгдэхээр байна.

Энэ жилийн ханиадны вирус нь А хүрээгээр үүсгэгдсэн. Халдвар авсан хүүхдүүд өндөр халуурч, хүчтэй эсрэг урвал үзүүлж байгаагаас үүдэж, яаралтай тусламжийн дуудлага дийлдэхээ больж, эмнэлгийн ор хүрэлцэхээ байсан гэдгийг учирласан. Хуучин бол ханиад, томуу хүрсэн хүүхдүүдээ гэрийн нөхцөлд ээж аавууд нь асарч сувилаад болдог байсан бол энэ удаа томуугийн явц хүнд байгаа учраас эцэг эхчүүд эмнэлэгт хандахаас өөр аргагүй байгаа юм билээ. Тиймээс томуугийн 47, 48-р долоо хоногт байдал улам хүндрэх эрсдэлтэй хэмээн мэдэгдээд байгаа.

Уг нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын 1 өдрийн хичээл, тэр бүү хэл 1 цагийн хичээл ч үр дүнтэй. Тухайн 1 цагийн хичээл дээр олж авах ёстой мэдлэг чадварыг хойшлуулна, эсвэл танхимын бус бусад аргаар хүүхдэд өгнө гэдэг нь хүүхэд бүрт сургалт ялгаатай очих нөхцөл бүрдүүлнэ. Боловсролын яам бүх л орчны болоод бусад бэрхшээлийг сөрөн, ЭМЯ-наас өгөх тодорхой зөвлөмжүүдийг дагаж, хичээл сургалтаа хэвийн явуулахыг зорьж ирсэн.

Гэвч ЗГ шуурхай хуралдан, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, бага ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ гэж шийдвэрлэсэн. Цахимаар хичээллэх бэлтгэхийг хариуцсан салбар агентлагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу бага ангийн сурагчдад зайны сургалтыг өчигдрөөс эхлээд байна.

-Хувийн сургуулиуд цахим 7 хоногийг нэлээн эсэргүүцсэн гэдэг мэдээлэл гараад байна. Танайд гомдол ирээгүй юу?

-Хэрэв томуугийн халдвар улам идэвхжиж, цар тахлын хэмжээнд хүрвэл өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сурагчдын дунд тархах эрсдэл бий. Тиймээс ЗГ-ын шийдвэрт өмчийн хэлбэрийг ялгасан зүйл байхгүй. Боловсролын ерөнхий газар бол ЗГ-ын харьяа агентлагуудын нэг. Тиймээс шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Мэдээж шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс хүүхдийн ирээдүйг хорлохын төлөө ийм шийдвэр гаргаагүй байх.

Ер нь зайны хичээлийг нийтэд явуулах уу эсвэл томуугийн тархалт өндөр байгаа сургуулиудад хэсэгчилж явуулах уу гэдгийг харгалзаж үзэх шаардлагатай юм билээ. Жишээлбэл: Томуугийн улирлын 46-р долоо хоног буюу хичээлийн жилийн 12-р долоо хоногт цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг авч үзэхэд, өвчтэй гэх шалтгаанаар цэцэрлэгтээ очоогүй хүүхдийн тоо нийт хүүхдүүдийн 2 хувийг эзэлж байсан. Сурагчдын 1 хувь нь ийм шалтгаантай байсан.

Харин дараагийн 7 хоногоос нь өвчтэй гэх шалтгаантай хүүхдүүдийн тоо огцом өссөн. Гэхдээ яг томуугаар өвдсөн хүүхдийн тоо хичээлдээ ирээгүй хүүхдүүдийн 10 хувийг л эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл: ЭМЯ, ЗГ томуугаас сэргийлэх анхааруулга гаргасан учраас ханиаднаас сэргийлээд, хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байгаа эцэг эхчүүд олонхыг эзэлж байгаа гэсэн үг л дээ. 11-р сарын 28-нд цэцэрлэгтээ ирээгүй хүүхдүүдийн 17 хувь нь ханиад хүрсэн гэх шалтгаантай байсан. Сургуулийн сурагчдын 7.8 хувь нь өвчтэй гэх шалтгаантай байгаа юм.

Тэгэхээр ЭМЯ-наас гаргасан томуугийн дэгдэлтийн проноз бодитой байсныг сая дурдсан ирцийн мэдээллээс харж болохоор байна. Ганцхан 7 хоногийн дотор 1-2 хувьтай байсан томуугийн дэгдэлт 16-17 хувьд хүрнэ гэдэг тархалт ямар хурдан байгааг харж болох үзүүлэлт шүү дээ.

Гэхдээ хичээл сургалтыг зогсоохгүйгээр өөр арга хэмжээ авах боломж бий эсэхийг эртнээс тооцож судлах шаардлага байжээ гэж харж байна.

-Багш нар бие даалтын 7 хоногтойгоо нийлбэл бараг 21 хоног ажил хаясан. Үүнээс болоод хүүхдүүдийн хичээл нэлээн хоцорсон нь ойлгомжтой. Энэ хоцрогдлоо нөхөх гэж хүүхдүүдийг хэт шахсанаас үүдэн, сурагчдыг ядрааж, дархлааг нь давхар унагасан асуудал байгаа юм биш гэдэг болгоомжлол төрж байна?

-Сургууль, цэцэрлэгт 1-3 долоо хоногийн сургалтын хоцрогдол үүссэн. Бие даалтын 7 хоног бол хичээлийн жилийн 1-р улирлын 15-16 дахь долоо хоногт бие даалт хэлбэрээр даалгавар авч, гэрээрээ дархлаагаа дэмжиж, ачааллаа бууруулж, хичээл сургалтаа бататгах 7 хоног байдаг. Хичээлийн 7 хоногт оруулж тооцдог. Багш нарын ажил хаялттай холбоотойгоор бие даалтын 7 хоногт өрнөх ёстой байсан ажил ч орхигдсон. Тиймээс ажил хаялтаас үүдэж, 1-3 долоо хоногт үүссэн хоцрогдлыг нөхөх зайлшгүй шаардлага бий. Боловсролын яам, БЕГ хичээлийн жилийн үргэлжлэх 35-36 долоо хоногийн хугацаанд буюу 175-180 хоногийн хугацаанд агуулга нөхөгдсөн байхаар зохицуулъя гэж төлөвлөн, зөвлөмжөө өгч байгаа.

Өөрөөр хэлбэл: 3 долоо хоног хоцорсон хичээлийг 1 долоо хоногт эсвэл 1 сард нөхөх гэж шахах ёсгүй. 2026 оны 6-р сарын 15-нд хичээл хаагдахад сурагчид 2025-2026 оны хичээлийн жилд судалж мэдэх ёстой агуулгаа бүрэн авсан байх ёстой.

Үүний цаана хүүхдэд хүрэх мэдлэг төлөвшил бүрэн хангагдах учиртай. Энэ ч үүднээс хүүхдүүдэд нэмэлт ачаалал өгөхгүй, багш нарыг илүү цагаар ажиллуулахгүй гэсэн зарчим баримталж байгаа. Одоо нэмээд, энэ 7 хоногт цахимаар хичээллэж байгаа учраас үүний цаана ахиад ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн асуудал хөндөгдөнө. Ялангуяа бага ангийн хүүхдүүд заавал дэргэдээ харгалзах том хүнтэйгээр хичээллэхгүй бол төвлөрөхөөс эхлээд асуудал үүснэ. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд “Google meet” зэрэг цахим флатформ ашиглаж, хичээлдээ орох учраас заавал том хүний тусламж хэрэгтэй. Мөн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд байна. Цаашлаад заавал ухаалаг гар утас зэрэг нэмэлт хэрэглээ шаардагдах учраас зайны сургалт мэдээж жигд хүртээмжийн хувьд асуудал үүсгэх нь ойлгомжтой. Тиймээс цаашид бид одоо үүсэж байгаа ялгаатай байдлыг яаж арилгах вэ гэдэгт анхаарах шаардлага байна.

Магадгүй жил бүр энэ маягаараа явбал 10 жилийн дараа 20 жилийн дараа үүнээс илүү хүнд нөхцөл байдал бий болгоно. Өөрөөр хэлбэл цар тахлыг даван туулах, сөрөн тэвчих чадваргүй ард түмэн болж үлдэх ч эрсдэл үүсэж мэднэ. Үгүйсгэх арга байхгүй.

Өнөө маргаашдаа магадгүй утаатай байна. Томуугийн тархалт өндөр байгаа. Гэхдээ дараа дараагийн жилүүдэд ийм асуудал гаргахгүй байхын төлөө л бид одооноос бэлтгэлтэй ажиллах шаардлагатай. Энэ асуудлыг боловсролын салбар дангаараа үүрэх биш, нийтээрээ анхаарч байж, шийдлийг зөв олох болов уу л гэж бодож байна.

-Урлагийн үзлэгийг ерөнхий боловсролын сургууль бүгд хийдэг. Энэ хүйтэн сэрүүний улиралд хичээлийн хажуугаар тийм арга хэмжээний хэрэг байгаа юу?

-Сургуулиудад тогтмол ажлын төлөвлөгөө, сарын ажлын төлөвлөгөө, улирлын ажлын төлөвлөгөө гэж бий. Нэг үгээр бол хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлаа тогтмол төлөвлөдөг. Урлагийн үзлэг, спартакат зэргийг өмнөхөөсөө агуулгын хувьд илүү боловсронгуй болгоод явж байгаа. Дээрх ажлуудыг хичээлийн жилийн эхний улиралд багтааж зохион байгуулах хуваарь ихэнх сургуульд бий. Хэрвээ тухайн сургуулийн тогтмол ажлын төлөвлөгөөнд багтсан л бол хийхийг л зорих нь мэдээж. Сая гаргасан ЭМЯ-ны зөвлөмжид сургуулиудын төвлөрөл, ачаалал хэт их байгаатай томуугийн тархац нөлөөлсөн байна шүү гэдэг санамж байсан. Хэдийгээр энэ нотлогдоогүй ч нөлөөлсөн байж мэдэх дүгнэлт.

Хүүхэд сурахаас гадна бусад хөгжих хэрэгцээ бий. Энэ хэрэгцээг хангахын тулд сургууль өөрөө зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийг хянаад, хязгаарлаад байх боломж байхгүй. Танхимд сурч байгаа хүүхдийн мэдлэг хэзээ чадвар, дадлага болж төлөвших вэ гэхээр сургуулиас зохион байгуулж байгаа бусад арга хэмжээгээр баталгаажиж үлдэнэ. Илүү боловсронгуй болж хөгжих байх гэж найдаж байгаа.

-Урлагийн үзлэг сурагчдыг хөгжүүлэх гэхээсээ илүү нэг төрлийн бизнес болчихсон юм шиг байгаа юм. Сурагчид өөрсдөө бүжгээ бэлдэж дэглэх биш, мэргэжлийн бүжигчин хөлсөлнө. Дуучин, жүжигчин, найруулагч хөлсөлж бэлдэх нь түгээмэл. Тэгэхээр сурагчдад гэхээсээ илүү урлагийнхны нэг төрлийн бизнес эрхлэх орон зайг урлагийн үзлэг олгоод байна уу гэх хардлага үүсээд байна?

-Мэдээж бүх сургууль биш байх. Мэргэжлийн урлагийн сургуулиас мэргэжилтэн авчирч, урлагийн үзлэгт бэлтгэж байгаа тухай гомдол ирдэг. Гэхдээ энэ нь бизнесийн зорилготой болсон бол буруу. Хэрвээ тийм бол үүнийг зохион байгуулсан багш, тухайн сургуулийн хяналт суларсан байна.

-Боловсролын чанар улам сэтгэл түгшээж байна. Бид ковидын жилүүдэд тэр чигтээ цахим сургалт явуулж байсантай холбоотойгоор 3-р ангийн хүүхэд уншиж, бичиж сураагүй байсан жишээ олон бий. Тэр хоцрогдлоо ч бүрэн нөхөөгүй байж, өнөөдөр ахиад цахимаар хичээллэж байна?

-Чанар мэдээж хөндөгдөнө. 1 сарын битгий хэл 1 өдрийн, 1 цагийн сургалт хоцорсон ч чанарын асуудал хөндөгдөх учиртай. Үүнийг л бид даамжруулахгүй байх ёстой. Нэгэнт үүссэн нөхцөл байдлыг бид аль болох хохирол багатай даван туулахын тулд цахим хичээлийн чанарт анхаарч, хүүхдийн бие даан суралцах чадварт анхаарч ажиллахаас өөр арга байхгүй.

-Олон улсын Писа шалгалтаар Монгол Улс маш муу үнэлгээ авсан тухай хэсэг шуугьсан. Гэтэл бид хичээлээс ахиад хоцрох эрсдэл рүү хүүхдүүдээ түлхээд байна уу гэдэг болгоомжлол төрж байгаа тухайгаа эцэг эхчүүд илэрхийлсээр байна?

-3 жил тутамд зохион байгуулдаг олон улсын Писа үнэлгээнд бид 2023 онд орсон. Энэ үнэлгээнд хамрагдаж байгаа улс цаасаар шалгалтаа өгөх ёстой байдаг. Гэхдээ бид цаашид цахимаар шалгуулах учраас алсаа бодож, цахим үнэлгээний хэлбэрийг сонгосон. Писа бол түүврээ хийхдээ ялгаатай массыг сонгож буюу алслагдмал суурин газруудын сурагчдыг эсвэл үндэсний цөөнхийн сургалтын түвшинг голлож, үнэлгээгээ гаргадаг. Энэ нь сургалтын чанар нь тэгш хүртээмжтэй байж чадаж байна уу гэдгийг тодорхойлох зорилготой. Анхны жил учраас бидэнд суралцах зүйл их байсан. Түвшингээ харах боломж олдсон гэх үү дээ.

Мэдээж Дэлхийн улс орнуудаас 2-3 жилээр хоцорч яваа нь тодорхой болсон. Улс дотроо бол хот, хөдөөгийн хүүхдүүдийн боловсролын түвшин 1,5-2,5 жилийн ялгаатай болсон нь тодорхой болсон.

Бид Писа үнэлгээнд ороод хууль эрхзүйн шинэчлэлээ 2023 онд бүрэн хийсэн. 6 цогц шинэчлэл хийсний хамгийн гол нь хөтөлбөрийн шинэчлэл байсан. Хөтөлбөрийн шинэчлэлдээ гол анхаарсан зүйл бол илүү бүтээлч болгоход зорьсон. Бид энэ хавар Писа үнэлгээнд ахин хамрагдсан. Хариу нь ирэх жил гарна. Тэр хариу гарахаар өмнөх шалгалтын зөрүү ямар байв гэдэгт анализ хийх боломж бүрдэнэ. Үнэлгээ ийм гарсан байхад байгаа хөтөлбөр, төлөвлөгөөгөөрөө яваад байж болохгүй шүү дээ.

Бас нэг анхаарах шаардлагатай зүйл нь бусад улс орнууд ирэх хичээлийн жилээс хичээллэх хугацаа нь жилд 180-200 хоног болж байгаа. Өдөрт сургууль дээрээ байх цаг нь 9-10 цаг. Сургууль бүр нэг ээлжтэй. Гэхдээ сургалтын агуулга нь тухайн хүүхдийн нас, биеийн онцлогт тааруулсан, цөөн бөгөөд сонголттой болгож, сонгосон сэдвээрээ гүнзгийрэн боловсрох нөхцөл бүрдүүлж өгөхөөр болж байгаа. 7-8 дугаар ангийн сурагчид 20 гаруй төрлийн хичээл судлаад, академик сургалтаар нүдүүлээд байвал Писагийн үнэлгээнд ахиц гарахгүй. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй. Тиймээс энэ шинэчлэлийг эрчимжүүлэх нь чухал.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

- Шинэ
- Хандалттай