horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэс Тавантолгой” энэ оны хамгийн өндөр борлуулалтаа хийжээ

post-img

“Эрдэнэс Тавантолгой” ХК 11 дүгээр сард энэ оны хамгийн өндөр борлуулалт хийж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр ачилт хийлээ. Биржийн арилжааг идэвхжүүлж, 11 дүгээр сард 28 удаагийн арилжааг амжилттай хийж 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тонн нүүрс борлууллаа. Борлуулсан нүүрсний 67%-ийг 1/3 коксжих нүүрс, 26%-ийг эрчим хүчний нүүрс, 7%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Компани нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 2025 оны долоодугаар сараас хойш хатуу коксжих нүүрс борлуулаагүй бөгөөд хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн сарын ачилтын түүхэн амжилтыг 2025 оны 11 дүгээр сард 3.39 сая тонн болгож өмнөх үзүүлэлтээс 8.3 хувиар өсгөлөө. Уурхай ачилтыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тухайн сард нэмүү өртөг шингэсэн хил нөхцөлөөр биржээр арилжаалсан 1.29 сая тонн нүүрс экспортолсон нь биржийн арилжаа эхэлсэн 2023 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

0/1000