Өнөөдөр УИХ-ын бүх байнгын хороод хуралдах товтой байна. Тухайлбал Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн томилгооны тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ зэрэг хуулийн төсөл Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хороогоор 4 асуудал хэлэлцэх хуваарь байна. Үүний нэг нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэхээр төлөвлөжээ.


