horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Хувийн цэцэрлэгт ажиллаж буй багш нар цалингаа авч чадахгүйд хүрээд байна

post-img

Хувийн цэцэрлэгүүдийн холбооноос өнөөдөр /2025.12.02/ Сангийн яам болон Боловсролын яаманд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр “Гэгээн Ертөнц” цэцэрлэгийн эрхлэгч Ч.Ариунтуяагаас тодрууллаа.

-Хувийн цэцэрлэгүүдийн холбооноос яагаад Боловсролын яам болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, шаардлага хүргүүлэхээр болов?

-Өнгөрөгч арван нэгдүгээр сарын сургууль, цэцэрлэгийн санхүүжилт өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зөвхөн эрхлэгч, захирлууд хариуцдаггүй шүү дээ. Тэнд багш, сурагчид болон бусад ажилчид ажиллаж байгаа. Гэтэл багш ажилчид маань цалингаа авч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд ажиллаж буй ажилтнууд маань хохироод үлдэж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс бид батлагдсан төсвөө цаг хугацаанд нь авъя гэсэн шаардлагыг холбогдох яамдад өнөөдөр хүргүүллээ.

-Иргэдийн зүгээс “Хувийн хэвшил яагаад төсвөөс санхүүждэг вэ, энэ төсөв юунд зарцуулагддаг вэ” гэх асуултыг байнга тавьдаг. Үүнд тайлбар өгвөл?

-Хувийн цэцэрлэгүүдэд хоолны мөнгө өгдөггүй шүү дээ. Гэтэл ихэнх хувийн цэцэрлэгүүд маань өглөөний 08:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэхүү хувьсах зардал нь багш, ажилчдын цалин болон нийгмийн даатгалд зарцуулагддаг.

Хувийн цэцэрлэгүүдийн холбооны төлөөллүүд дөнгөж сая Боловсролын яамны холбогдох албан тушаалтантай уулзаад гарч ирлээ.

-Уулзалтаар та бүхэнд ямар хариу өгч байна?

-Сангийн яамнаас бидэнд, энэ баасан гарагт багтаан бичилт хийгдэж, 12-р сарын 08-10 ны хооронд санхүүжилт орж ирнэ гэдэг хариу өгсөн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000