horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Шинэ Улаангом” зах мэргэжлийн цахилгаанчингүй, шүүхийн маргаантай байжээ

post-img

Өвлийн хүйтэнд олон давхар зузаан хувцастай өдөржин гадаа зогсож, наймаа хийдэг худалдаачдын эрүүл мэнд, тав тухыг, худалдан авагчдын хүнсний аюулгүй байдлыг бодолцон Засгийн газар 2013 онд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 10 аймагт битүү зах барихаар шийдэн, 9.7 тэрбум төгрөг төсөвлөж байв. Тендерийг нь Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж, тухайн ондоо зарим захыг ашиглалтад оруулжээ.

Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр төрөөс барьж өгсөн захад хэн ч эзний сэтгэлээр хандсангүй. Захын захирал гэрээт ажилтан болоод ч тэр үү, хүйтэн хөндий ханджээ. Наймаачид түрээс төлдөг тул тэднийх бүүр ч биш. Аймгийн ИТХ нь тухайн захуудын эцсийн өмчлөгч боловч төлөөлөгч нэрт аяны шувууд 4 жилийн хугацаатай тул бас л хүнийрхүү. Ийм байдалтай 12 жил өнгөрөхөд 10 захынх нь 2 нь шатаж, 2 нь ажиллахгүй байна.

Нэг аймагт битүү зах барихад 2.5-4 тэрбум төгрөг зарцуулжээ. Хайран мөнгө. Харин ч нэмээд Засгийн газар төлбөрт уначихлаа. “Шинэ Мөрөн” зах шатахад 260 түрээслэгчийн хохирлыг Засгийн газар барагдуулж, нөөц хөрөнгөөсөө 5.2 тэрбум төгрөг гаргаж өгсөн юм. Одоо “Шинэ Улаангом” захын 282 түрээслэгч хохирлоо бас л Засгийн газраас шаардаж байна. Улаанбаатар хотод САПУ худалдааны төв, олны нэрлэдгээр “Алтжин бөмбөгөр” шатсаны дараа зах дотор худалдаачдын байлгах бараанд хязгаар тогтоож, их хэмжээний бараа, бэлэн мөнгө, үнэт эдлэл байлгахыг хориглосон. Энэ журмыг аймгуудын зах мөрдөж байсан эсэх нь эргэлзээтэй.

Гэтэл тус захын ТУЗ мэргэжлийн цахилгаанчин ажилд авахын оронд харуулд нэмэлт цалин өгөх замаар асуудлыг шийджээ

“Шинэ Улаангом” зах захирал, менежер, борлуулалтын ажилтан, 3 үйлчлэгч, 4 харуул гэсэн 11 ажилчинтай. Хөдөлмөр хамгааллын ажилтан, цахилгаанчингүй байжээ. Уг захын 1 харуул нь цахилгаанчны ажлыг хавсран гүйцэтгэдэг. Өөр 1 харуул нь мужааны ажлыг давхар хийдэг. Менежер нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны үүргийг хавсран хариуцдаг байжээ. Тус захын ТУЗ-ийн дарга, Увс аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Алтан энэ оны 6-р сард ТУЗ-д томилогдоод, анхны хурлаа хийхдээ харуулд цахилгаанчны цалинг албан ёсоор нэмж өгсөн гэнэ.

Энэ оны 5-р сард тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх улсын байцаагч уг захыг шалгаад, галын аюулгүй байдлыг хангах албан шаардлага бичгээр өгсөн байна. Түүн дотор орон тооны, мэргэжлийн цахилгаанчин ажиллуулах шаардлага багтсан байжээ. Гэтэл тус захын ТУЗ мэргэжлийн цахилгаанчин ажилд авахын оронд харуулд нэмэлт цалин өгөх замаар асуудлыг шийдсэн аж.

“Шинэ Улаангом” ОНӨААТҮГ 2023 онд 560 сая, 2024 онд 601 сая төгрөгийн цэвэр орлого олжээ. Тус газар 2014 оноос ТУЗ-тэй болж, “Шинэ Улаангом” ОНӨААТҮГ-ын даргаар Б.Батцэцэг гэж хүн ажилладаг юм байна.

2025.06.17-нд тус аймгийн ИТХ уг газрын ТУЗ-ийн 3 гишүүнийг сольжээ. “Шинэ Улаангом” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүд сар бүр 200 мянган төгрөгийн урамшуулал авдаг.

“Шинэ Улаангом” захын ТУЗ-ийн бүрэлдэхүүн:

ТУЗ-ийн дарга: Увс аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Алтан

ТУЗ-ийн гишүүн:

ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Наранмандах

ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтансүх

Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Р.Соёлмаа

Аймгийн ЗДТГ-ын Санхүү төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн З.Сувдаа

“Шинэ Улаангом” захын барилгад туслан гүйцэтгэгчээр оролцсон “Их барилга Увс” ХК 2014 онд өөрийн эзэмшлийн газраас тус захад газар тасалж өгсөн аж. Ингээд Увс аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, уг захын гүйцэтгэх захирлаар “Их барилга Увс” ХК-ийн төлөөлөгчийг ажиллуулж байхаар тохирчээ. Гэвч явцын дунд уг тохиролцоо зөрчигдөж, “Их барилга Увс” ХК 1 тэрбум 35 сая төгрөг “Шинэ Улаангом”-оос нэхэмжлэн шүүхэд ханджээ. Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025.10.27-ндуг нэхэмжлэлийгхэлэлцээд, “Их барилга Увс” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг “Шинэ Улаангом” үл зөвшөөрч, давж заалдсан аж. Энэ зарга эцэслэн шийдэгдээгүй байтал зах шатав.

“Шинэ Мөрөн” зах 5.5 тэрбум, “Шинэ Улаангом” зах 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Энэ хөрөнгө үнс болчхоод байхад, хэн ч юу ч хэлсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэж энэ. 3000 ам метр талбайтай “Шинэ Улаангом” захыг барихад Ерөнхий сайдын багцаас 3 тэрбум төгрөг гарган, “Ус-Орчин” ХХК барьж, 2014.02.24-нд ашиглалтад оруулжээ. “Шинэ Мөрөн” захыг “Ган” компани 2013 онд барьж эхэлсэн ч 2018 онд 4.2 тэрбум төгрөгөөр арайхийн барьж дуусгажээ. Баян-Өлгийн захыг барих тендерт “Ус-Орчин” ХХК шалгарч, Ерөнхий сайдын багцаас 3 тэрбум төгрөг хуваарилжээ. Зах бол хаана ч хамгийн ашигтай бизнес. Үүнд төр оролцох хэрэггүй.

“Их барилга Увс” ХК 1 тэрбум 35 сая төгрөг “Шинэ Улаангом”-оос нэхэмжлэн шүүхэд ханджээ

Үүнийг нотлох барим дуръя. Улаангомд “Шинэ Улаангом” гэж зах байсаар байтал “Их барилга Увс” ХК 2024 онд “Итгэлт” худалдааны төв барьж, намар нь өргөтгөсөн байна. 2014 онд Говьсүмбэр аймгийн “Балдан засаг” ХХК 180 ам метр талбайтай дэлгүүрээ 1500 ам метр талбайтай, 2 давхар худалдааны төв болгон, 70 хүнийг ажлын байраар хангасан. Дарханд “Алтан сагс” компани автобус баазыг засаад, битүү зах болгосон. Хаана ямар бизнес ашигтай байна, түүнийг хувийнхан эрхэлдэг. Зах бол төрийн ажил биш.

Одоо гэтэл сумдад төсвийн хөрөнгөөр зах байгуулдаг боллоо. Өмнөгөвь аймгийн төвд байрлах “Худалдааны төв зах” ОНӨААТҮГ-ыг 2025.04.11-нд тус аймгийн ИТХ татан буулгаж, үлдсэн хөрөнгийг нь Орон нутгийн өмчийн газарт шилжүүлжээ. Орон нутгийн төсвийн 1 тэрбум 43 сая төгрөгөөр 60 лангуутай 30 ил саравч, 20 чингэлэг бүхий захыг “Эрчим-Өргөө” компани 2024 оны 7-р сард ашиглалтад оруулсан аж. Түрээслэгчдийн он дуусталх түрээсийн төлбөрийг “Нутгийн хишиг” хөтөлбөрөөс төлсөн ч 9 сарын дараа ийн татан буулгасан байх юм.

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 21 сая төгрөгөөр битүү зах бариулжээ. Рэнчинлхүмбэ суманд 2026 онд битүү зах байгуулахаар 50 сая төгрөгийн тендер зарлав. Эдгээр зах шатвал хэн хохирлыг нь барагдуулах вэ? Бас л Засгийн газраас нэхэх үү?

0/1000