horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сурагчдын өвлийн амралтын хуваарь

post-img

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид энэ 7 хоногт цахимаар хичээллэж байна. Тэд 12-р сарын 8-12-ны хооронд танхимаар 7 хоног хичээллээд, өвлийн амралт нь эхэлнэ. Энэ жил бага ангийн сурагчдыг 7 хоног илүү амраахаар болжээ.

Дунд ангийн сурагчид 12-р сарын 8-12-ны хооронд 7 хоног цахимаар хичээллээд, 12-р сарын 15-19-ний хооронд эргэж 7 хоног танхимын хичээлд шилжинэ. Ингээд өвлийн амралт эхэлнэ.

Ахлах ангийн сурагчид 12-р сарын 15-19-ний хооронд цахимаар хичээллэнэ. Тэдний амралт 12-р сарын 20-нд эхэлнэ.

Сурагчдын өвлийн амралтын хуваарь:

/НИЙСЛЭЛ/

  • Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 6 долоо хоног амарч, 2026.01.26-нд хичээл орно.
  • Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.26-наас хичээллэнэ.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарна. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

/АЙМАГ, СУМ, БАГ/

  • Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.19-нд хичээл эхэлнэ.
  • Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 4 долоо хоног амарч, 2026.01.19-нөөс хичээл орно.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарч, 2026.01.19-нд хичээллэнэ. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.
0/1000