horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Нийгмийн эрүүл мэндийн хуулийг эрчимжүүлэх талаар хуралджээ

post-img

УИХ-аас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Хурлаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийг үнэлэх, эрт илрүүлгийг шинжлэх, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд нийгэм, сэтгэц-зан үйлтэй холбоотой эсэхийг шинжлэн судлах, хүнсний хүртээмж, шимт байдлыг үнэлэх; эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох, бодлогын шинэчлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатай талаар хэлэлцлээ.

0/1000