horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эхнэр, хүүхэдтэйгээ хөрөнгөө хуваалцахгүйн тулд бусдад бэлэглэсэн байжээ

post-img

А, Б нар 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2011 онд хүүтэй болжээ. Гэвч тэд өнөө жил салсан байна. А гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан аж.

Учир нь нөхөр нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг “Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, зөвхөн минийх. Энэ хөрөнгийг бий болгоход эхнэр мөнгө оруулаагүй” хэмээн маргасан байна. Үүгээр зогсохгүй Б тэрхүү 3 үл хөдлөх хөрөнгөө салж буй эхнэр, хүүхэдтэйгээ хуваалцахгүйн тулд бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. Ингэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох А-ийн зөвшөөрлийг аваагүй аж.

Б-гийн нэр дээр 3 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй, тэд нь бүгд өмчлөх эрхийн гэрчилгээтэй аж. Б уг үл хөдлөх хөрөнгүүдийг өөрөө бий болгосон, заримыг нь төрсөн эцэг, эх, дүү нь өгсөн гэж шүүхэд тайлбарлажээ. Тухайн хөрөнгүүд нь А, Б нарыг гэрлэсэн, хамт амьдарч байх хугацаанд бий болсон юм байна.

Гэр бүлийн гишүүд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг орлого олсон эсэхээс үл хамааран, хамтран өмчлөх эрхтэй

Эхнэр А-гийнх нь нэхэмжлэлийг шүүх 2025.09.18-нд хэлэлцээд, Б-гийн нэр дээрх хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэв. Учир нь Иргэний хуулийн 126.4-т “Гэр бүлийн гишүүд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг орлого олсон эсэхээс үл хамааран, хамтран өмчлөх эрхтэй” гэж заажээ. Б өөрийн нэр дээрх ямар ч хөрөнгийг бусдад бэлэглэх, зарахдаа А-гаас бичгээр зөвшөөрөл авч, нотариатаар гэрчлүүлэх ёстой байсан аж. Гэвч тэрээр дундын өмчийг бусдад дур мэдэн бэлэглэж, хууль зөрчжээ.

Гэсэн ч А уг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг мөнгөөр тооцож гаргуулах эрхтэй гэж шүүх үзлээ. Тиймээс шүүх Б-ийн бусдад шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнээс эхнэр, хүүдээ ногдох хэсгийг төгрөгөөр тооцон гаргаж өгөхийг Б-д даалгасан гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг мэдээллээ.

0/1000