horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Тэтгэврийн зээлийн хугацааг Монголбанк биш арилжааны банкууд өөрсдөө тогтоодог

post-img

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцлээ. Одоогийн байдлаар төв банкнаас тэтгэврийн зээлэнд ямар нэгэн хориг тависан зүйл байхгүй гэдгийг энэ үеэр тодотгосон юм. Тодруулбал, арилжааны банкууд өөрсдийн шалгуураар ахмадуудад зээл олгодог бөгөөд зарим банк 1 жилийн хугацаатай тэтгэврийн зээл олгодог бол цөөн банк 2 хүртэлх жил буюу дээд тал нь 24 сарын хугацаатай зээл олгодог байна.

Монголбанкны ахмадууд авсан тэтгэврийнхээ 83 хувийг зээлэндээ төлдөг тухай мэдээллээ. Арилжааны банкууд өөр өөрсдийн зээлийн шалгуураар олгох зээлийнхээ хугацааг тодорхойлдог учрас Монголбанк хөндлөнгөөс оролцдоггүй гэж мэдэгдлээ.

0/1000