horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хакеруудын тоон ул мөрийг илрүүлэх лабораторитой боллоо

post-img

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар олон улсын стандартад нийцсэн тоон ул мөр илрүүлэх лабораторитой боллоо. БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж – ODA” төслийн хүрээнд Дижитал нотлох баримт шинжлэх лаборатори байгуулжээ.
Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг тасралтгүй өсөж буй өнөө үед лабораторийн дэд бүтэц, техник, программ хангамжийг олон улсын түвшинд шинэчилсэн нь манай улсын кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бодитоор бэхжүүлэв.
Лаборатори ашиглалтад орсноор гарах үр дүн

  • Тоон ул мөрийн шинжилгээг илүү хурдтай, нарийвчлалтай хийх.
  • Олон улсын стандартын шаардлага хангасан орчин бүрдүүлэх.
  • Тусгай мэдлэг бүхий мөрдөгчдийн ур чадварыг шинэ түвшинд хүргэх.
  • Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Уг лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Дижитал нотлох баримт шинжлэх төвийн дарга дэд хурандаа Кү Ён Юнг, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Э.Балдансамбуу, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Гансүх болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

0/1000