horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Торгуулиа төлөхгүй бол албадан төлүүлнэ

post-img

Улсын ерөнхий прокурорын газар “Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, шийтгэлийн биелэлт” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Зөрчил гаргаж, торгуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд оноосон торгуулийг товлосон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн, албадан төлүүлэхээр болжээ.

Иймд иргэд хуульд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх шаардлагатай байна. Жолооч нар Autobox, SmartCar.mn аппликэйшн ашиглан “Оношилгоо, татвар, торгууль, замын хураамж, даатгал”-ын мэдээллийг цахимаар авч, торгуулиа шалгах боломжтой.

0/1000