ЦУОШГ-аас дараах мэдээллийг ирүүллээ. Тодруулбал, Арван хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-16 градус, бусад нутгаар -18…-26 градус хүйтэн хоносон байна.
Мөн Улаанбаатар хот орчмоор, өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн ба өчигдөр өдөр -19…-21 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -34 градус, бусад хэсгээр -24…-26 градус хүйтэн хоножээ.

