horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засгийн газар төрийн өмчит компаниудыг худалдах талаар хэлэлцэж байна

post-img

Засгийн газар өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж байна. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж буй аж. Үүнд:

  • “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам/
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын санаачлан боловсруулсан Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Бусад асуудал

Танилцах асуудал

  • Үнийн өсөлтийн талаар
  • Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийн бүрдүүлэлт, ашиглалтын үйл ажиллагааны талаар
  • “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн үр ашиг, засаглалыг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар
  • ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн талаар
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
0/1000