horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Оюутолгойн сонсголд С.Баяр оролцохгүй гэдгээ илэрхийллээ

post-img

Энэ сарын 8-12-нд УИХ-ын Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол болно. Сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан 300 гаруй хүн гэрчээр дуудагдсан. Тэдний зарим нь сонсголд оролцох эсэхээ урьдчилсан байдлаар зарласаар байна. Тухайлбал өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонсголд оролцоно гэдгээ нээлттэй зарласан бол харин Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн сонсголд оролцохгүй гэдгээ өөрийн цахим хуудсаар илэрхийлжээ. Тэрээр тайлбартаа 2 шалтгаан дурдсан байна. Тодруулбал хайгуулын лицензтэй байсан “Онтре”-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гэх мэт асуудлыг миний удирдаж байсан ЗГ хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга гэсэн юм. Түүнчлэн Монгол Улсын ЗГ нь “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийж байгаа үед Монгол улсын байр суурийг ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

0/1000