horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Фиде мастер Э.Эмүжин Азийн аварга шатарчин боллоо

post-img

Тайланд улсын нийслэл Бангкок хотод өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах 11-р сарын 22-29-нд болов. 27 дахь удаагийн энэ тэмцээнд 32 улсын 697 шатарчин 6 насны 12 ангилалд аваргуудаа шалгарууллаа. Манай улсаас “Стейниц” академийн тамирчин Э.Эмүжин, А.Монголжингоо, Б.Баясгалан, Б.Одмагнай, М.Сод, Б.Байдар нар өрсөлдсөн юм.

Охидын 16 насны ангилалд фиде мастер Э.Эмүжин түрүүлж, Тайландын тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлэв. 31-р сургуулийн 11г ангийн сурагч Э.Эмүжин уг тэмцээнд түрүүлснээр олон улсын мастер цолны нэг норм биелүүлжээ.

Охидын 14 насны ангиллын рапид буюу түргэвчилсэн тоглолтод А.Монголжингоо хүрэл медаль хүртэв. Тэр 18 сургуулийн 7а ангийн сурагч.

0/1000