horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Холимог тулааны Азийн аваргын тэмцээнд 6 тамирчин оролцож байна

post-img

Холимог тулааны өсвөр, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 4-10-ны хооронд Ливан улсын Жуния хотод болж байна. Азийн 30 гаруй улсын шилдгүүд оролцож буй тус тэмцээнд манай улсаас нийт 5 тамирчин тулалдаж байна. Тэдний тэмцээн энэ сарын 6-нд өсвөрийн 14-15 насны тулаанаар эхэлнэ.

Өсвөрийн тамирчдын ангилал:

  • 14 насны охидын -48 кг-ын жинд “Хургатай хайрхан” клүбийн тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн сурагч Э.Ануударь,
  • Хөвгүүдийн -52 кг-ын жинд “Ширэн бээлий” клүбийн тамирчин Б.Барсболд, “Мазаалай файтинг төв”-ийн Б.Тэлмүүнтамир, 
  • 16-17 насны хөвгүүдийн 61.2 кг-ын жинд “Team omega” клүбийн тамирчин Я.Өсөхбаяр 

Насанд хүрэгчдийн ангилал:

  • 52.2 кг-ын жинд “Галт дэвжээ” клүб, Налайхын тамирчин Н.Баттулга эх орноо төлөөлөн оролцож байна.

Тамирчдыг “Болд нударга”-ын Т.Болдбаатар, “Team omega”-гийн  Г.Түвшин нар дасгалжуулжээ.

0/1000