horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Бямбацогт: Төр, орон нутгийн өмчийн мэдээллийг нэгтгэсэн цахим систем бий болгож байна

post-img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.03/ боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээллээ. ТӨБЗГ төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдээллийг нэгтгэсэн цахим систем бий болгож буй аж. Уг системд төрийн болон орон нутгийн бүх өмчийн мэдээллийг тавьж, олон нийтэд танилцуулах юм байна. Уг систем 2026.01.01-нээс ажиллаж эхэлнэ. Одоо турших, тохируулах шатандаа явж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Төрийн болон орон нутгийн өмчит нийт 7000 орчим нэгж байгууллага дээр нэгдсэн цахим систем бий болгоно. Энд орж байгаа мэдээлэл нь ил тод байна. Эдгээр байгууллага дээр 135 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Үүний 22 их наяд төгрөгийн хөрөнгө нь 21 аймаг, нийслэлийн өмчид байна. Харин 112 их наяд төгрөгийн хөрөнгө нь төрийн өмчид бүртгэлтэй байна.

Нэгдсэн цахим систем бий болгосноор төрд байгаа бүх мэдээлэл нээлттэй болно. Ямар үнээр худалдаж авч байгаагаас эхлээд хэн ашиглаж байгаа, санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалт гэх мэт бүх мэдээллийг ил тод тавьдаг болох юм. Ингэснээр төрийн өмчит компанийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болж, иргэд хүссэн мэдээллээ харах боломж бүрдүүлнэ. Улмаар төрийн өмчийн компаниудыг тойрсон хардлага сэрдлэг, хулгай байхгүй болно.

0/1000