horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Ид шидийн орон”-ы 100 хүүхдэд “Pro” театр жүжгээ төлбөргүй үзүүлнэ

post-img

“Pro” театр Дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулах гэж буй. Тэд эл жүжгээ продюсер Б.Амарравдангийн санаачилгаар “Ид шидийн орон” төвийн 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлж, гарын бэлэг бэлэглэхээр болжээ.

Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм. Жүжгийг 12 дугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12.00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа тоглоно.

0/1000