Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ерөнхий сайд нар төрийн өмчит компаниудаасаа салж чаддаггүй шалтгаан
- 2025/12/04

- -6 цаг -38 минутын өмнө

- 5 мин уншина

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар манай улсад 109 бий. Үүний 86 нь толгой, 23 нь охин компани. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Засгийн газар. Манай улсын ДНБ 79.95 их наяд төгрөг. Үүний 29.4 их наяд нь төрийн өмчит компаниудад оногдож байна. Ийм их мөнгийг Засгийн газар атгаж, зарцуулж байдаг. Тэр дундаа “Эрдэнэс Монгол”, “Эрчист Монгол” гэх хамгийн их мөнгө эргэлддэг 2 том компаниа Засгийн газар гар дороо байлгаж, өөрөө шууд удирддаг.

Ерөнхий сайд болох гэсэн мөрөөдөлтнүүдийн уртаас урт цуваа тасардаггүй нь, тэр суудлын төлөө үхэн хатан тэмцэлддэг нь энэ 2 компанитай нэг талаараа яалт ч үгүй холбоотой. Д.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын 7 сар үргэлжилж, зун, намар, өвлийг дамнасан тэмцэл ч үүнтэй холбоотой байлаа. Төрийн өмчит компаниудын орлогын 85% нь энд байхад арга ч үгүй юм уу.

Төрийн өмчийн 109 компанид ЗГ-ын эрхийг 11 өөр байгууллага хэрэгжүүлдэг. ЗГХЭГ 2 компани удирддаг. “Эрдэнэс Монгол” ТӨХХК-д харьяа 30 компани бий. Үүний 16 нь толгой, 14 нь охин компани. “Эрчист Монгол” ТӨХХК-д харьяа 8 компани бий. Үүний 6 нь толгой, 2 нь охин компани.

ЗГХЭГ-ын удирддаг компани:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 17, Сангийн яам 6, ХХААХҮЯ 4, АҮЭБЯ 1, ЗТЯ 5, ЭЗХЯ 2, ХЗДХЯ 1 харьяа компанитай. ЗТЯ-ны 5 компанийн 4 нь толгой, 1 нь охин компани.

Эрчим хүчний яам харьяа 34 компанитай. Үүний 27 нь толгой, 7 нь охин компани.

Ингээд харвал ТӨБЗГ ашиг багатай 17 компанийн бодлогыг зангидаж, үйл ажиллагааг нь зохицуулдаг ажээ. Гэтэл нэрнээс нь ТӨБЗГ-ыг төрийн бүх компани, үйлдвэрийн газрыг бодлогоор зангидаж, үйл ажиллагааг нь зохицуулдаг гэж ойлгоддог. Үнэндээ тийм биш гэдэг нь дээрх зургаас харагдаж байна. Төрийн 109 компанийн 92-ыг нь ЗГХЭГ, яамдаараа дамжуулан Засгийн газар атгаж байна.

Засгийн газар дуртай үедээ компаниудаа нааш цааш нь болгодог. Үүн дунд нь төрийн өмч эзэнгүйдэж, хараа хяналт суларч, сүүлдээ сайд нар хоорондоо компаниа булаацалдан, аль компанийг хэн удирдахаа мэдэхгүй будилж байлаа. Хамгийн сүүлд гэхэд ЗГ 2025.03.19-нд эрчим хүчний салбар дахь төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг “Эрчист Монгол” ТӨХК-д шилжүүлсэн. Тэгтэл 2025.06.02-нд “ДЦС-3”-т осол гарч, хүн амь үрэгдэн, 1 хүн гэмтэж, турбингенератор шатсанаар “Эрчист Монгол”, ЭХЯ хооронд уг станц алиных нь харьяа вэ гэдэг маргаан үүссэн. Тус станцыг 3 сарын турш яам, компани хоёр дундаа хаяж, хэнийх ч биш байлгаж ирсэн нь үүгээр ил болсон юм. Үүний дараа ЗГ бантангаа дахин зуурч, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг буцаагаад ЭХЯ-нд шилжүүлсэн. Төр өмчтэй байхаар, түүнийг ЗГХЭГ, яам удирдахаар ийм л юм болдог ажээ.

Энэ олон компанийн ихэнх нь ТУЗ-тэй. Эрчим хүчний 26 компанийн ТУЗ-ийг Засгийн газар 14 болгож цөөлсөн ч одоо “Эрчист Монгол”-ын харьяан дахь 6 толгой компани бүгд ТУЗ-тэй. ТУЗ бүр 9 гишүүнтэй. 6 нь Засгийн газраас томилогдсон бол 3 нь хараат бус гишүүн.

Төрийн 109 компанийн 92-ыг нь ЗГХЭГ, яамдаараа дамжуулан Засгийн газар атгаж байна

“Эрдэнэс Монгол” нэгдэл ч ялгаагүй. Харьяа компаниудынх нь толгой нь ТУЗ-тэй. Энэ нэгдлийн харьяа 23 компанийн ТУЗ-д нийт 207 хүн байв. Тэд бүгд төрийн байгууллагуудын газар, хэлстийн дарга нар. Тэднийг цомхотгож, 27 хүн үлдээхээр 2022 онд ЗГ төлөвлөж байсан ч чадаагүй. Одоо 72 хүнтэй ТУЗ ажиллаж байна.

Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар шалгуураар гишүүн томилдог нь тодорхойгүй. Тэдэн дунд сайдын туслах хүртэл байна. Сайд нар туслах, газрын дарга, хэлтсийн дарга нараа мэдлэг мэргэжил гэхээсээ хувийн харилцаагаа бодон ТУЗ-д оруулж, тэндээс авах цалин, урамшууллыг нэмэлт орлого болгож бэлэглэдэг болсон тухай төрийн өмчит компанийнхан өөрсдөө ярьж байна. Ийм хүмүүс ТУЗ-д ороод, тухайн компанийг ашигтай ажиллуулахад санаа тавихын оронд хувийн асуудлаа шийдэж, шахааны бизнесээ эрхэлж явдаг.

Нэгэнт сайд тэнд өөрийн хүнээ тавьсан болохоор ТУЗ-ийн хэлэлцэх асуудлыг яамнаас чиглүүлж, удирдамж өгдөг. Түүнийг нь ТУЗ хэлэлцсэн болоод, гар өргөөд сууж байдаг. Үүний уршгаар төрийн өмчит компаниуд алдагдалд орж, шахааны бизнес цэцэглэж, татвар төлөгчдийн мөнгө үргүй урсаж байна. Үүнийг нотлох баримт байнга гарч ирдэг ч Засгийн газар өөрөө өөрийгөө шийтгэдэггүй л дээ. Засгийн газарт бас л 4 жилийн хугацаатай явуулынхан сууж, шахааны бизнесээ хийж байгаа юм чинь.

Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар шалгуураар гишүүн томилдог нь тодорхойгүй. Тэдэн дунд сайдын туслах хүртэл байна

Засгийн газар, ЭХЯ хамтарсан ажлын хэсэг гарган, энэ оны 5-р сараас эрчим хүчний 25 компанид шалгалт хийж байна. Эхнээсээ но нь илэрч, захирлуудыг нь солив. “ДЦС-4” ТӨХК 2024 оны санхүүгийн тайланд 1.8 тэрбум төгрөгийн бараа материалыг үнэ цэнээ алдсан гэж бүртгэжээ. Ноднин болон энэ жил чамгүй хэмжээний бараа материал акталсан байна. Акталсан барааных нь 80-90 хувь нь техникийн үзүүлэлт таарахгүй, ашиглах горим зөрчсөн гэдэг шалтгаантай. Анх л уг станцын техникт таарахгүй бараа худалдаж авсан гэсэн үг. Энэ бол шахааны бизнес “ДЦС-4”-т цэцэглэж байгаагийн баримт юм.

Энэ талаар “Эрчист Монгол” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын захирал Ж.Мөнхсайхан “Төрийн өмчийн компаниуд үр ашиг муутай байгаа нь засаглалаасаа шалтгаалдаг. Тухайн төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн дийлэнх нь төрийн төлөөлөл байдаг. ТУЗ-д яам, тамгын газрынхан биш тухайн бизнесийн мэдлэгтэй, туршлагатай, ур чадвартай төлөөлөл орох нь үр ашгийг сайжруулна. Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг, ажлын үр дүнг нь бодитоор үнэлдэг зарчимд шилжих шаардлагатай” гэж онцоллоо.

- Шинэ
- Хандалттай