Дархан-Уул аймгийн төсөв 2026 онд 3 дахин буурч, нийт 81.7 тэрбум төгрөгөөр тус аймгийн ИТХ төсвөө баталлаа. Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдэл цалинг ирэх жил үргэлжлүүлэн олгоно.
Тус аймгийн төвийн гэр хороолол дунд орших хуучин цэнгэлдэхийг засаж тохижуулахаар 600 гаруй сая төгрөгийн төсөв баталсан байна. Уг цэнгэлдэхэд дарханчууд наадмаа хийдэг байв. Үүнийг засаж, Тосгоны соёл амралтын хүрээлэн болгохоор 1-3 дугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид санал гаргаж, бусад нь дэмжжээ.
Дархан-Уул аймгийн ДНБ нэг их наяд төгрөгийг давсан буюу өссөн үзүүлэлттэй байна.

