horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Манай улс 810.389 жуулчин хүлээн аваад байна

post-img

Манай улс 2025.12.02-ны байдлаар 810.389 жуулчин хүлээн аваад байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо өнөөдөр мэдээллээ. Харин өнгөрсөн онд 808.956 жуулчин хүлээн авсан юм. Монгол орныг зорин ирэх аялагчдын дийлэнх нь БНХАУ, БНСУ, ОХУ-ын иргэд байдаг. 

“Аялал жуулчлалын судалгаа” эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сарын 5-ны 08:30-17:00 цагийн хооронд Чингис хаан үндэсний музейн хурлын их танхимд болно. Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг 2024-2025 онд судлаач, бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагуудын хийсэн судалгааны ажлын явц, үр дүнг танилцуулах юм байна.

0/1000