horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Европын хөлбөмбөгч эмэгтэйчүүд аваргаа Германд шалгаруулна

post-img

Европын хөлбөмбөгийн холбооны (УЕФА) эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах “ЕВРО-2029” тэмцээн Герман улсад болно гэж УЕФА мэдээллээ. Энэ тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг Герман, Польш, Дани, Швед улс тус холбоонд гаргаад байв. Германы 8 цэнгэлдэх хүрээлэнд Европын шилдэг 16 баг өрсөлдөхөөр болж байна.  

“Сонгон шалгаруулах явцын туршид цуцашгүй хөдөлмөр, тууштай байдлаа илэрхийлсэн 3н өрсөлдөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эдгээр хүсэлт бүр нь өнгөрсөн зун Швейцарын тогтоосон жишгээс санаа авсан үндэсний холбоод, Засгийн газар, орон нутгийн мэргэжилтнүүдийн хоорондох алсын хараа, багийн онцгой ажиллагааг харууллаа. Германчуудад баяр хүргэе! Бид 2029 оны зун болох мартагдашгүй тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна” гэж УЕФА-гийн тэргүүн Александер Чеферин мэдэгджээ.

0/1000