horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Доржханд: Гишүүн болсон хойноо “Намаас гарлаа” гэж болохгүй

post-img

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН-аас гарч буйгаа мэдэгдээд байна. Тус намын дарга Т.Доржханд энэ талаар ийн тайлбарлав.

ХҮН-ын дарга Т.Доржханд:

-10 жил хамт явсан нөхөр маань гэнэт 10 жилийн ойн өмнө санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг сюприз барьсанд гайхаж байна. Манай нам бол хамгийн их дотоод ардчилалтай нам. Нам бол олонхоороо гаргасан шийдвэрийг дагаж явдаг. Төлөөлөх зөвлөлийн 80 гаруй хувийн саналаар Засгийн газарт хамтрахыг дэмжсэн. Гэвч үүнийг одоо хүртэл буруутгаад, “ХҮН сөрөг хүчин байж шүүмжлэх л ёстой. Ардын намтай хамт засаг барьж байгаа нь буруу” гэж байгааг буруу гэж үзэж байна.

Намаас гарч орох нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ байнга шүүмжлээд, сөрөг хүчин хийгээд байдаг, ард түмэнд таалагдаж алга ташуулаад байдаг улс төрийн хүчин хэрэгтэй юм уу гэдгийг бодох хэрэгтэй. ХҮН маш эв нэгдэлтэй байгаа. МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй. Одоо хамгийн эв нэгдэлтэй, цэгцтэй байгаа шүү. Ж.Золжаргал гишүүн Баянгол дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан олон залуусын боломжийг авч нэр дэвшээд, гишүүн болсон хойноо “Намаас гарлаа” гэж болохгүй.

0/1000