horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэсэн байна

post-img

Улсын хэмжээнд 2023-2025 оны арвандүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэжээ.

Дээрх дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт болсон бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.

Мөс цөмөрсөн дуудлага ихэвчлэн 1, 2, 3, 4, 11, 12 дугаар сард тохиолддог юм байна. Тиймээс иргэд, малчид, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Онцгой байдлын газраас уриаллаа.

0/1000